Өнөөдөр дөрөвдүгээр сарын 27
2015-04-27

Монголын түүхэнд хамгийн тайван замаар олон мянган хүнийг хамарч, хувьсгал хийн үр дүнд хүрсэн жагсаал бол 25 жилийн өмнөх дөрөвдүгээр сарын 27-ны жагсаал юм.

 

1990 оны дөрөвдүгээр сарын 24-нд МоАХ, МоАН-аас тулган шаардах бичгийг тухайн үеийн Засгийн эрх баригчидад хүргүүлж хариуг мөн сарын 27-ний өдөр авахаар шаардах бичигт дурдсан байжээ. Уг бичигт дараах заалтуудыг тусгасан байв.

 

Үүнд: 

1. Ардын түр хурлыг нэн даруй байгуулах

2. Ард түмний онц зөвлөлийг эрх тэгш оролцоотойгоор байгуулах

3. МАХН-ын төв аппаратыг ЗГ-ын ордноос гаргаж, МоАХ, МоАН 2-т ажиллах байр олгож өгөх

4. Шаардлагыг биелүүлэх хугацаанд 3 хоног согтууруулах ундаа худалдаалахгүй байх гэсэн заалтууд байжээ. 

 

 

Өдгөө монголын түүхэнд хамгийн хар өдөр болон тэмдэглэгдсэн долдугаар сарын 1-нээс ч илүүгээр олон хүнийг гэмтээж иргэний дайн үүсгэх өндөр магадлалтай байсан энэ түүхт өдөр монголын ард түмний эрх чөлөөт амьдралын эхлэл нь байлаа.

 

Монголын Ардчилсан Холбоо 2007 онд тус жилийн хаврын хамгийн өргөн цар хүрээтэй цуглааныг "Чин  шударга төр, Чинээлэг иргэний нийгмийн төлөө нэгдэцгээе" уриан дор зохион явуулж байсныг уншигчид та бүхэн санаж буй биз. Тухайн үед 21 аймаг, 9 дүүргээс МоАХ-ны 20,000 гаруй гишүүд дэмжигчид туг, далбаа, лоозонгоо барьсаар иргэдийн хамт цуглаж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байсан.

 

Уг жагсаал ард түмний бухимдал, иргэний зоригоор хөтлөгдөн байсан 1989-1990 оны үеийн жагсаал, цуглаануудыг санагдуулам болсон. Харин 2009 оны хавар МоАХ, түүхт дөрөвдүгээр сарын 27-ны өдрөө шинэ залуу үеийхэнийг хамруулан "Бид Ардчиллын Хүүхдүүд" уриатай өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбай болон МҮЭСТО-нд зохион явуулжээ.

 

МоАХ өнгөрсөн хугацаанд нийгмийн бүхий л салбарт тулгамдаж буй асуудлуудад ач холбогдол өгөн үйл ажиллагаагаа явуулж залуучууд төдийгүй иргэний нийгмийг төлөвшүүлэхэд анхааран ажиллаж байна. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
монголчууд:
25-н жилийн өмнө маниустай гаа адилхан хоосон байсан гарууд өнөөдөр төрөөс төрсөн тэрбумтангууд болж эх орны минь баялгаыг гадныхантай хувааж идсэн хулгайч,луйварчид,авилгалчид болжээ.
2015-04-27