Балбад 3218 хүн амиа алдав
2015-04-27

Балба улсын нийслэл Катманду болон Похаро хотноо болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 3218-д хүрсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Мөн 6815 хүнд яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй байгааг албаныхан мэдэгдэв.  Мөн 200 гаруй иргэн сураггүй алга болсон бөгөөд тэднийг Балба, Хятадын аврагчид хайж эхэлсэн тухай “Синьхуа” агентлаг дамжуулжээ.

 

Бээжингийн удирдлагууд гамшгийн бүс рүү 200 гаруй аврагч болон 3.3 сая ам.долларын тусламж илгээсэн байна.

 

Катманду хотын ихэнх барилга байгууламж нурсан учир сая гаруй иргэн НҮБ, “Улаан загалмай” нийгэмлэгээс илгээсэн тусламжийн майханд хоног төөрүүлж байна.

 

Похаро хотын зам, талбай сүйдсэн учир тусламжийн цуваа иргэдэд хүрэхэд хүндрэл учруулж буйг НҮБ-аас мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин