Зочид буудлуудад 30 хүртэлх тэрбумын зээл олгоно
2015-04-27

Ирэх онд Ази Европын 53 улсыг эгнээндээ нэгтгэсэн “АСЕМ 2016” дээд хэмжээний уулзалт манай улсад зохион байгуулагдахаар болсон билээ. Дэлхийн эдийн засгийн 60 орчим хувийг бүрдүүлдэг улс орнууд оролцдог энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулснаар улс эх орноо тал бүрээр сурталчлах сайхан боломж бүрддэг гэж үздэг юм.

 

Тэгвэл энэхүү олон улсын хэмжээний чуулга уулзалтад оролцогч зочид төлөөлөгчдийг хүлээн авч ая тухтай байлгаж, манай улсын талаар таатай сэтгэгдэлтэй буцахад зочид буудлууд чухал үүрэг гүйцэтгэх юм. Тиймээс зочид төлөөлөгчдөд дээд зэргээр үйлчилж, ая тухтай байлгах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаанаар ахлуулсан ажлын хэсэг анхааралдаа авсан байна. Тус ажлын хэсэг өнөөдөр Туушин зочид буудлын 25 давхарт урьдчилсан байдлаар сонгогдоод байгаа 43 зочид буудлын төлөөллийн хамт мэдээлэл хийлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “АСЕМ-ын уулзалт болохоос өмнө  10 гаруй томоохон уулзалтууд зохион байгуулагдана. Эдгээр уулзалтуудын цар хүрээнээс хамаараад нэг хуралд оролцогч зочдын тоо 300-4500 хүртэл байх юм. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна гэдэг нь нэг төрийн хэрэг. Үүнийгээ дагаад хариуцлагатай байх ёстой.

 

Зочин хүн өрхийн тэргүүний нэрээр ирээд гэргийн зочломтгой занг мэдрээд буцдаг. Үүнтэй ажил гадаадын зочид төлөөлөлчид Монгол Улс гэдэг айлд ирнэ. Тэд ирээд өөрсдийн дүгнэлтээ хийгээд явна. Энэхүү улс төрийн томоохон арга хэмжээг зохион байгуулагч улсын хувьд “Хүн нэрээ, тогос өдөө” гэдгийг санаж зургаан ажлын хэсэг гаргасан. Бид  зочид буудлын үйлчилгээг хариуцсан юм. Тиймээс төр засаг нь зочид буудлуудаа дэмжье.

 

Зочид буудлууд нь төр засгийнхаа энэ  хариуцлагтай ажлыг дэмжиж, “Хамтдаа” гэсэн уриалгыг гаргаад байна. АСЕМ-ын уулзалт болсны дараа манай улсын нэр хүнд өсөж, материаллаг бааз болсон аялал жуулчлалын салбар хөгжинэ. Түүнчлэн энэ хурлын дараа Монголын 40-өөд зочид буудлын чанар, үйлчилгээний цар хүрээ нь 1-2 од авах хэмжээнд хүрнэ.

 

Эдгээр зочид буудлууд өөрсдийн  хөрөнгө оруулалтад шаардлагатай саналаа өгснөөр Засгийн газрын хуралдаанаар оруулна. Монголын нөхцөлд тохирсон бага хүүтэй зээл өгнө. Ингэхдээ 3-5 жилийн хугацаатай, нэг оронтой буюу жилийн 9 хүртэлх хувийн хүүтэй зээл олгоно. Төслийн барим бичигт тусгасанаар нийт 197 тэрбумын зээл олгоно. Ингэхдээ нэг ААН-д 30 тэрбум хүртэлх төгрөгийн зээл олгоох юм. Зочид буудлууд ор дэр, хөнжил, цагаан хэрэглэл, гал зуухны хэрэгсэл, харуул хамгаалалтаа сайжруулах, гадна дотно өнгө үзэмж гээд маш олон эрэлт хүсэлттэй байгаа.

 

Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцээд, Сангийн яамаар дамжаад, Хөгжлийн банкнаас олгогдоно. Улсаас зөвхөн зочид буудлуудын ажилтнуудыг сургах зардлыг л даана. Зочид буудалд үйлчилгээ үзүүлдэг 12 төрлийн мэргэжилтэй ажилтан байдаг. Тэдэнд дэлхийн улс орны өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэхэд зориулан вакумжуулсан сургалт явуулна. Гаднаас багш, мэргэжилтэнг урьж авчирна. Эхний арга хэмжээ энэ намраас эхлээд явна. Энэ ажилд төр засгийн холбогдох бүх байгууллагууд оролцож байгаа" гэв.

 

Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн  С.Мөнхбат “Монгол Улсын хууль дүрэм журам заалтын дагуу өндөр зэрэглэлийн 66 зочид буудал энэ салбарт мөргөдөгддөг үнэлэмж шалгуурыг хангасан байгаа. Үүнээс долоо нь хөдөө орон нутагт  байна. 2015 онд дэлхийн сүлжээ зочид буудлууд баригдаж дуусаад үйл ажиллагаагаа эхлэх гэж байна.

 

Жишээ нь, Шангри-ла зочид буудал ирэх зургадугаар сард нээлтээ хийнэ. Radisson Blu, Holiday INN гээд зочид буудлууд байна. Эдгээр сүлжээ зочид буудлууд маань өөрсдийн стандартаа мөрдөнө. Гэхдээ Монгол Улсын зочид буудлуудад мөрддөг шаардлагуудыг мөн хүлээж авна.

 

Бид АСЕМ-ын зочдод үйлчилэх 43 зочид буудуулуудыг урьдчилсан байдлаар сонгосон. Эдгээрт Засгийн Газрын түвшинд үнэлгээ хийгдэнэ. Улмаар хөнгөөллтэй зээл олгож, ажилтан албан хаагчдад нь зориулсан сургалтууд явуулаад ирэхээр аяндаа үйлчилгээний чанар, стандарт дэлхийн хэмжээнд хүрээд ирнэ.

 

АСЕМ-ийн хүрээнд нийт 3000-4000 зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх тооцоо байгаа. Тэгэхээр  сонгогдсон зочид буудлуудад 3500 гаад ор байна. Шаардлагатай тохиолдолд бусад буудлуудаа хамруулах, нөөцөнд оруулж сайжруулах зэрэг ажлыг үе шаттайгаар зохион байгуулна" гэлээ.

 

Дашрамд дуулгахад, манай улсад зочид буудлын салбар 1991 оноос хойш хурдацтай хөгжиж эхэлжээ. 1990 оноос өмнөхөн 4-хөн байсан зочид буудлын тоо 1997 онд 300 хүрч, хүчин чадал ажиллагсадын тоо, ор хоногийн тоо 15-20 дахин нэмэгдсэн. 1997 оноос дотоодын сүлжээ зочид буудлын эхлэл тавигдсан бол 2005 оноос олон улсын сүлжээ зочид буудлууд орж ирсэн байна.

 

1994 онд зочид буудлын салбар Улаанбаатар хотын үйлчилгээний салбарын нийт орлогын 26.8 хувийг бүрдүүлж байсан бол 2003 онд 49.47 хувийг бүрдүүлэх болжээ.

 

Монгол улсын хэмжээнд одны зэрэглэл бүхий 66 зочид буудал үйл ажиллагаа эрхэлж байгаа ба үүнээс 5 одтой 4 4 одтой 5 3 одтой 23 үүнээс 2 нь орон нутагт, 21 одтой 21 үүнээс 2 нь орон нутагт, 1 одтой 13 үүнээс 3 нь орон нутагт байна. 2015 оны нэгдүгэрэ улирлын байдлаар нийслэл хотод нийт 457 аж ахуйн нэгж байгаагаас бочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 286, зөвшөөрөл аваагүй 171 байгаа аж.

 

АСЕМ-ын ажлын бүрэлдэхүүнд заасан хязгаар бүсийн хүрээнд нийт 43 зочид буудал сонгогдсон бөгөөд тэдгээр зочид буудлуудыг нэрлэж байна.

 

Shangri – La" зочид буудал,

"Kaiser" зочид буудал

"Platinum" зочид буудал

"Өргөө" зочид буудал

"Палас" зочид буудал

"Lion Tower" зочид буудал

"Чингис" зочид буудал

"Вlue Sky" зочид буудал

"Пума Империал" зочид буудал

"Улаанбаатар" зочид буудал

"Сүнжин Гранд" зочид буудал

"Наранбулаг" МҮЭХ-ны зочид буудал

"Сант-Асар" зочид буудал

"Корпорейт" зочид буудал

"Центр Континентал" зочид буудал

"Кемпински" зочид буудал

"Хатан туул" зочид буудал

"Маршал харш" зочид буудал

"Декор" зочид буудал

"Дөлгөөн нуур" зочид буудал,

"Гайд хаус" зочид буудал

"Бишрэлт" зочид буудал

"Баянгол" зочид буудал

"White House" зочид буудал,

"Амарбаясгалант" зочид буудал   

"UB city" зочид буудал

"Springs" зочид буудал

"Рояал" зочид буудал

"Radisson Blu" зочид буудал

"Хаус" зочид буудал

"Peace Bridge" зочид буудал

"Parк" зочид буудал

"Nine" зочид буудал

"Holiday INN" зочид буудал

"Grand Hill" зочид буудал

"Four Points" зочид буудал

"Edelweiss" зочид буудал

"Sheraton" зочид буудал

"Best Western Premier" зэрэг зочид буудлууд сонгогдоод байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
заншир:
Тэрэлжид хэдэн гэр бариад л өгчихвөл болоо ш дээ. Баахан мөнгө худлаа шавар цемент болгж яах гээд байгаа лүднүүд вэ?
2015-04-28
mongol:
Elbeg populism arai dendene end tend ochij hudal amalaad uls oronoo dampuural d oruul j ba uuruu nub d suuh sanaatai
2015-04-28
zochin:
odoo bas uursdiinhoo hun tooj ordoggui heden buudaldaa hurungu oruulalt hiiheer shiidvee .ene humuus er ni bugd adilhan yamar neg sejuur garlaa l bol uursdiigoo
2015-04-28
Зочин:
Энэ одоо үнэн дампуу юм болох нь ээ. Сайхан мөнгө угаалт. Арай хэтэрхий юмаа.
2015-04-28
kkk:
Dulguun nuur ? Baruund bol den buudal shd balarsan yum boloh nde
2015-04-28
bill:
Elbeg dorj noxoi naana aa neg ix Mongol ulsiig surtalchilna geed xoshgoruulaad uuruu Erunxiilugchuus buuxaaraa NYB d shurgalax shougaa xiij baigaa yum bish bizdee chadax l noxoi shyy
2015-04-28
SELBE PLAZA:
UB CITY GEED DAJGUI BUUDAL XAN-UUL DUUREGT BDAG. YAGAAD OROOGUI YUM BOL... Turtogtox zaxiralaa yamar neg hiigeechee.... BAS L TOMCHUUDIIN YUM ORSON L XARAGDANA.. ZARIM N BUR XOTIIN AIMAAR L GAZAR BDAG SHUU DEE.
2015-04-27
SELBE PLAZA:
UB CITY GEED DAJGUI BUUDAL XAN-UUL DUUREGT BDAG. YAGAAD OROOGUI YUM BOL... Turtogtox zaxiralaa yamar neg hiigeechee.... BAS L TOMCHUUDIIN YUM ORSON L XARAGDANA.. ZARIM N BUR XOTIIN AIMAAR L GAZAR BDAG SHUU DEE.
2015-04-27
Selbe Plaza:
UB CITY GEED DAJGUI BUUDAL XAN-UUL DUUREGT BDAG. YAGAAD OROOGUI YUM BOL... Turtogtox zaxiralaa yamar neg hiigeechee.... BAS L TOMCHUUDIIN YUM ORSON L XARAGDANA.. ZARIM N BUR XOTIIN AIMAAR L GAZAR BDAG SHUU DEE.
2015-04-27
Mongol:
Jagsaaltiig harahad hotel geed heleh buudal 5 bna. Manaid tomdson uulzalt bna
2015-04-27
Зочин:
саппорогийн болон багшийн дээдийн орчимд байдаг буудлуудыг наад жагсаалтандаа оруулаачээ.тансаг буудлууд шдээ.10-н ортой байж өдөрт 100-н хүнд үйлчилдэг ачаалал даах буудлууд ш дээ.хэхэхэ хахаха
2015-04-27
Bat:
Ichdeggui umaa dahiadl hulgai luivar
2015-04-27
Zochin:
Gazriig bolon zochid buudlaa barihdaa dandaa avilgalaar barisan humuus baina ulsaas luivarchdiig demjij hereggui
2015-04-27
я:
эдийн засаг ийм хүнд байхад ийм уулзалт зохиохын хэрэг юу байна вэ
2015-04-27