УИХ-ын даргад шаардлага тавина
2015-04-27

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр нар мэдээлэл хийлээ.

 

УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн  2014 оны үйл ажиллагааны тайланг маргааш авч хэлэлцэхээр болсон байна.  Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлгээс ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр байнгын хорооны тогтоолын төсөл өргөн барих аж. Учир нь өнгөрсөн хугацаанд МАН-ын бүлэг цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлж байх, Малчдын тэтгэврийн насыг наашлуулах, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй малчны шимтгэлийг нь нөхөн төлүүлэх, ирээдүйг нь баталгаажуулах, Ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэгдэхгүй өнөөг хүрсэн. Тиймээс ахмадуудын хүсэлтийн дагуу тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар  чиглэл өгсөн байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулж хэлэлцүүлэхээр шийдсэн байна.

 

Нөгөө талаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд тавьсан хүсэлтийг үл ойшоож хэлэлцэхгүй байгаа нь зөвлөлийн бүрэлдэхүүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй гэж бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн есөн гишүүний нэлээд нь ашиг сонирхлын зөрчилтэй, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч байдаг аж. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланд өгүүлснээр нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг харилцах ба хадгаламж хэлбэрээр байршуулсан мөнгөн хөрөнгийн хүүгийн орлогоос 58.1 тэрбум төгрөгийн орлого олж санг арвижуулжээ. Үүнээс өөрөөр хэдий хэрийн мөнгийг хэчнээн арилжааны банкинд ямар хугацаагаар байршуулсан талаарх мэдээлэл тайланд огт тусгагдаагүй байна.

Ирэх баасан гаригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд МАН засгийн эрх барьж байх үедээ далд эдийн засгийг багасгах, татварын ачааллыг бууруулах, дөрвөн арвын татвар, эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх талаар тодорхой хууль боловсруулж хэрэгжүүлсэн байна. Мөн 2012 оны сонгуулиас хойш энэ чиглэлээр олон хуулийн төсөл өргөн мэдүүлсэн ч өнөөг хүртэл хэлэлцэгдэхгүй байна. Тухайлбал, НӨАТ-ын босгыг өндөрсгөх, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй орлоготой аж ахуйн нэгжид ногдуулах татварыг нэг хувь болгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр авч байгаа цалинг татвараас чөлөөлөх зэрэг хуулийн төслүүдийг дурдаж болно. Тиймээс аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид, ард иргэдэд хэрэгтэй эдгээр хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайдын мэдээллийн цагаар МАН-ын бүлгээс шаардахаар болжээ. Түүнчлэн УИХ-ын даргад хандан МАН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлага тавих аж.

 

Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "УИХ-ын дарга бол парламентын хуралдааныг удирдах, зохион байгуулах үүрэгтэй хүн. Гэтэл улс төрийн намын дарга спикертэй болсноос хойш улстөржиж, хуулийн төслүүдийг хэлэлцэх, хэлэлцэхгүйг шийддэг болсон. Зарим хуулийн төслийг дараалал харгалзахгүй хэлэлцдэг, зарим хуулийн төслийг жилээр хав дардаг болсон. Бид УИХ-ын даргад энэ асуудлаар шат дараатай шаардлага тавьж ажиллана " гэлээ.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
orosuudad uraniixaa ordiig ogix baisan yum bol yax gej ta nar kanaduutai geree xiisen yum be, ta nar l tsutsaluulsan sh dee, tegeed ter ix oriig yagaad orosuud toloxgui toroos nexeed baigaa yum, ta nar l xaxuuli abaad orosuudad ogoo biz dee,
2015-04-28
бүү үзэгд:
Дандаа болохгүй зүйл ярих юм даа. Яасан хараал идсэн дотортой улс вэ? Хувийн банкны зээлийн хүүг яаж зохицуулах гээд байгаа вэ? Зээл тавихаар ядуу байдлыг та нар бий болгосон. Одоо тэгээд буцаад алдаглыг нь хүмүүсийн тэтгэврийн сангийн мөнгөнөөс төлөөд өг гээд сууж байх би лав ойлгохгүй байна.
2015-04-27
hahahah:
Bas boloogui uzesgelengiin neelted oroltsson gene hahahhahahaha
2015-04-27
jhahahv:
Ulsiin ikh hurliin darga gedeg hun olnii tanil bish zovkhon hural udirdaad suuj baidag huniig heldeg Tegekhed Manai ikh hurliin darga Huduu malchidtai uulzaad l, zam hargui neegeed uul uurkhaitai taniltsaad tuimer untraagaad Gadnii toloologchidtei uulzaad yer ni hiikhgui zuil algaa
2015-04-27
Altantuya:
Heden tetgewriin hogshuul 12 sariin retgeriin zeel awahad 3 savaas 500.0 guruig huund ogj b.na ene 2sariin tetgewer shuu dee araichdwe hurdan ene asuudliig shiideech heden hogshchuul hvmraj baihad ard tumnee bodohgui oorsdiin erh ashigaa bodood baih cm
2015-04-27
Altantuya:
Heden tetgewriin hogshuul 12 sariin retgeriin zeel awahad 3 savaas 500.0 guruig huund ogj b.na ene 2sariin tetgewer shuu dee araichdwe hurdan ene asuudliig shiideech heden hogshchuul hvmraj baihad ard tumnee bodohgui oorsdiin erh ashigaa bodood baih cm
2015-04-27