Сирийн ирээдүйд туслацгаая
2015-04-27

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли Нью Йорк хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Хүүхдийн сангийн чуулга уулзалтад оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр уулзалтын эхэнд Сирийн иргэний дайны золиос болж буй хүүхдүүдийн асуудалд олон улсыг анхаардаа хандуулж, хамгаалтадаа авахыг уриалсан байна.

 

Жоли “Сири улсад олон сая хүүхэд харууслын нулимстай амьдарч байна. Иракийн хэт даврагчид Сирид хяналтаа тогтоохыг санаархаж, олон хүүхдийг боолоо болгож, эрх ашгийг нь зөрчиж байгаа нь нэгэнт баримттай боллоо. Бид нэг улсад гол анхаарлаа хандуулах замаар ажиллах хэрэгтэй. Хэтэрхий олон оронд анхаарлаа хандуулах нь эрсдэлтэй болон үр дүнгүй байдаг. Бүгдээрээ нэгдсэн хүчээр Сирийн ирээдүй, хойч үед туслацгаая” гэж хэлжээ.

 

Жүжигчин бүсгүй өнгөрөгч хоёрдугаар сард НҮБ-ын элчийн хувиар Сирид улсад айлчилж, дүрвэгсдийн хуаранд зочилсон. Тэрбээр мөн өнгөрсөн долоо хоногт гэр бүлийнхээ хамтаар Сири улсад очсон билээ. Брэдийн гэр бүл Сириэс 0-3 насны охин хүүхэд үрчилж авахаар бичиг, баримтаа цуглуулж эхэлсэн гэдгийг албаны эх мэдээлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин