Шүүгч хэдэн төгрөгийн цалинтай вэ
2015-04-27

Шүүгч нэг сард 4-8 сая төгрөгийн цалин авдаг гэж нэг мэдээлэлд бичсэн харагдсан. Тэгвэл шүүгч нэг сард хэдэн төгрөгийн цалинтай ажилладаг юм бэ гэсэн асуултад ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан ингэж хариулав.

 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын шүүхэд ажиллаж буй шүүгч нэг сард 2.7-3.3 сая төгрөгийн цалин авч буй аж. Анхан шатны шүүхийн шүүгч 2.7 сая төгрөгийн цалин авдаг бол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч 3.3 сая төгрөгийн цалин авдаг байна. Үүнээс улсад төлөх ёстой татвараа төлдөг гэж тайлбарласан.

 

Улсын хэмжээнд 470 шүүгч ажиллаж байгаа. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд “шүүгчийн албан тушаалын цалингийн  хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна” гэж заасан байдаг. ШЕЗ-өөс манай улсын шүүгчид хэдэн төгрөгийн цалинтай ажиллавал энэ нөхцлийг хангахыг МУИС-ийн судлаачдыг багаар гүйцэтгүүлжээ. Хөндлөнгийн судлаачид шүүгч 2.7-3 сая орчим төгрөгийн цалинтай байвал энэ нөхцлийг хангана гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл 2.7-3 сая төгрөгийн цалинтай ажиллахад шүүгчийн эдийн засгийн хараат байдал зохих хэмжээгээр хангагдана гэсэн үг.

 

Шүүгчид үндсэн цалин дээрээ нэмж нэг урамшуулал хүртдэг. Шүүгчийн эрх зүйн байдлын хуульд зааснаар шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн шүүгчийн цалин жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгддэг байна.  

 

Харин хэрэгжихгүй байгаа нэг нэмэгдэл нь шүүгчийн мэргэжлийн түвшин тогтоож түүнээс хамааруулаад цалинг нэмэх тухай заалт. Энэ нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж магадгүй гэдэг үүднээс хэрэгжихгүй байгаа юм.

 

Цалин нь эдийн засгийн хараат бус байдлыг хангаж чадахгүйгээс шүүгч хэн нэгний нөлөөнд автах, шүүгчид хэн нэгэн нөлөөлөхөөр оролдохыг нөлөөллийн мэдүүлгээр хянаж байгаа. Түүнчлэн шүүхийн Ёс зүйн хороонд шүүгч авилга, хахууль авах, талуудад тэгш бус хандах, зан харилцааны хувьд алдаа гаргах зэргийг иргэдийн зүгээс шууд мэдээлдэг нь ач холбогдолтойг онцолж байсан.

 

Аливаа хэрэг явдлын үнэнийг дэнслэх эрх атгасан шүүгчдийн ажлын ачаалал их. Өнгөрөгч онд нийслэлийн шүүгчид ачаалалтай ажилласан дүн гарчээ. Тухайлбал, Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн нэг шүүгч жилд 287 хэрэг шийджээ. Гэхдээ манай улсын хувьд шүүгчийн ажлын ачааллыг тооцох аргачлал байдаггүй.

 

Тиймээс энэ онд ШЕЗ-өөс шүүгчийн ажлын ачаалал ямар байвал зохимжтойг тодорхойлох бодлогын судалгаа хийж байгаа бөгөөд үүнийг боловсруулсны дараа шүүгчдийн ажлын ачааллыг бусад орныхтой харьцуулах боломжтой болох юм байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Шүүгч нар:
Шүүгч нарын цалинг 100 000 000 болгоё! Тэгвэл авилгал авахгүй байж чадна аа. Амлаж байна!
2015-04-28
irgen:
4-8 say ch arai hudlaa baisiinmaa. 2.7 bol bolj bna. hudlaa medeeleleer ard tumniig taltsuulah henii sonirhol bdag bainaa.
2015-04-28
олд:
болиоч ээ арай дэндэнээ
2015-04-28
Зочин:
Авилгачдыг татвар төлөгчдийн мөнгөөр шагнадаг нь ямар учиртайг ойлгоход хэцүү юм
2015-04-28
Зочин:
avlaa geed shudarga shiiddg bol ch saihan l bn
2015-04-28
MUU LALARUUD:
MUU LALARUUDIIN TSALING HASAACHEE
2015-04-27
Мангас:
Мөн сайханаа, хүний бэлдээд ирсэн хэргийг хууль харж байгаад л хэрэг ирэхэд нь л дотоод итгэлээрээялладаг энэ нөхдүүд хараат бус, хангалуун амьдрана гэнээ, тэгвэл прокурор, цагдаа нар бусдад хараат авлига аваг гэсэн үгүү
2015-04-27
Авилгал авах хүн юм байна ш дээ би:
500000 төгхөгний цалинтай хувийн компаны ажилтан би ч авилгал авах ёстой юм байна ингэхэд авилгал өгөх хүн байьал холбоо барина уу
2015-04-27
irged:
100 terbymiin hereg shiidej baigaa shuugch tsalin ni ahiu baisan ni deer bas shudarga ys zuitei huniig shuugcheer songoh ni zub shuugch shudarga nenii ch nuluund abtahgui baih yum bol manai ulsad niigem ayndaa tsebershine shudatga ys yalna
2015-04-27
Зочин:
Шүүгч дээр тийм юм хуулиараа байдаггүй юм өө
2015-04-27
цагдаа юундаа барьцдаг байнаа:
чамшиг би цагдаа болох байсан бол сургуульд ч сурахгүй шууд цагдаа болох байлаа сарын дараа.... хуулийг хаана завхруулж иргэдэд чирэгдэл хүндрэл учруулдаг нь цагдаа, прокурор л санагддаг.... би өөрөө хуулийн байгууллагад ажилладаггүйч эрх зүйгээр сурсан, 2 мэргэжилтэй хөөн.
2015-04-27
Зочин:
900 мянга аа ямар өндөр юм бэ. Дээр нь удаан жил, цолны гээд нэмэгдэнэ биз.
2015-04-27
Zochn:
Shyygchees ilyy setgel,zytgel gargan ajillaj bui bagsh,emch nariin tsaling dorvitoi nemie.Ted bygdiin hiij ajil ni ynendee Shyygchees ilyy hynd bas hetsyy.Shyygch nart hymyys hahuul avdag geed am muutai.
2015-04-27
zochin:
zaaval yahaaraa tsalin undur bolgovol hahuul avahgui gedeg bnaa ene shuugch nar tegvel tsalin ni baga baival avna, avch baisan gesen uguu say tavanzuu baihad bolno haraat baih eseh ni uuruus ni shaltgaalah zuil
2015-04-27
Зочин:
Шүүгчээс илүү хамаг ажлыг нугалж байдаг мөрдөн байцаагч, прокурор одоо 900.000 төгрөгийн цалинтай байна. Энэ асуудлыг шудрага шийдэх хэрэгтэй
2015-04-27
Зочин:
900 мянга аа ямар өндөр юм бэ. Дээр нь удаан жил, цолны гээд нэмэгдэнэ биз.
иргэн:
Наадах чинь зөвхөн үндсэн цалин, дээр нь удаан жилийн энэ тэрийн гээд баахан нэмэгдэл цалин авахын зэрэгцээ улирал бүр урамшуулал авна. Энэ бол төсвийн бүх байгууллагад байдаг асуудал
2015-04-27
Зочин:
Шүүгч дээр тийм юм хуулиараа байдаггүй юм өө