15 настай хүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
2015-04-27

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайтын аманд байрлах Янзага зуслангийн эзэмшлийн талбайд чаргаар гулгаж байсан 14 настай хүү, 60 настай эрэгтэйг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг өнгөрөгч оны нэгдүгээр сард гарсан.

 

Уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байсан. Тэгвэл харьяа дүүргийн прокурорын газраас уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйл буюу Бусдыг санаатай алах зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Харин Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т "Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны этгээд энэ хуулийн тусгай ангийн 91 /Хүнийг санаатай алах/, 96/ Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах/, 126 /Хүчиндэх/, 145/ Бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 146/ Бусдын эд хөрөнгийг булаах/, 147/ Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 153/Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх/, 181.3 /Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан байдаг.

 

Б.Хүлэг

 

 

 

Shuud.mn
Сонин хачин