Монголын шилдэг дуунуудыг долоо хоногоор тодруулна
2015-04-27

Энэхүү хамтын ажиллагаа нь оюуны өмчийн зөвшөөрөлтэйгээр  “Монголын шилдэг дууны албан ёсны жагсаалт”-ыг долоо хоног бүр тогтмол гаргаж байхаар болжээ.

 

Тодруулбал, ирэх тавдугаар сарын 20-ноос МҮОНРТ-ийн сувгуудаар үзэгчдэд хүргэх аж.

 

Шилдэг дууны жагсаалтыг Поп-Рок ба нийтийн гэсэн хоёр ангиллаар гаргах ба тухайн дуу, цомгийн биет болон цахим борлуулалт, гар утасны рингтон таталт, “youtube” болон радио лайк, дууны стрим сонсолт, мэргэжлийн экспертүүдийн санал зэрэг олон үзүүлэлтийг харгалзан гаргах юм байна.

 

Мөн жагсаалт үнэн зөв гарсан эсэхэд хөндлөнгийн шинжээчдийн баг хяналт тавих  бөгөөд  манай  уран  бүтээлчдийн  дуу,  хөгжмийн  бүтээлийн  борлуулалт, онлайн хандалт зэрэг олон төрлийн статистик үзүүлэлтийг хөтөлж, мэдээллийн санг бий болгох нь олон талын ач холбогдолтой гэж тус ажлыг санаачлагчид үзэж байгаа аж.

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин