Бүжигчдийн өдөрт зориулсан ”Jazz & Modern” тоглолт болно
2015-04-28

Өнөөдөр Улсын филармоний тайзнаа нэгэн гайхалтай бүтээл тавигдах гэж байна. Дэлхийн бүжигчдийн өдөрт зориулан тоглогдож байгаа Jazz болон Modern бүжгийн уг тоглолтын Ерөнхий найруулагчаар УГЗ С.Сүхбаатар, бүжиг дэглээчээр УДБЭТ-ын ерөнхий бүжиг дэглээч МУСТА Х.Хашхүү, МУСТА С.Цэцгээ, Д.Энхбаатар нар дэглэжээ.

 

Тоглолтонд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид болох МУСТА О.Тулга, МУСТА А.Батхүү, МУСТА Э.Ганзориг, МУСТА Т.Ариужаргал, МУСТА М.Бямбаа, МУСТА Э.Номин зэрэг уран бүтээлчид оролцжээ. Бүжгийн урлагт хайртай хэн бүхэн 28-ны үдэш Улсын филармоныг зориорой. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
tuugii:
buh bujigchiddee bayariin mend .oortooch bas hehe
2015-04-29