Туул голоос эрэгтэй хүний цогцос олджээ

Өчигдөр Туул голын уснаас эрэгтэй хүний цогцос олджээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Туул голын гүүрний дэргэд Туул голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 14:55 цагт иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, нэг автомашинтай ажиллаж /50-55 орчим настай, нэр хаяг тодорхойгүй/ эрэгтэй хүний цогцсыг гаргасан байна.
Цогцосыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ