Төрийн албан хаагчдын цалинг бууруулах уу

2015 оны улсын төсөвт цалин, тэтгэврийн нэмэгдэлд 130 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс сар шинийн өмнө ахмад настнуудын тэтгэврийг нэмсэн. Харин төрийн албан хаагчдын цалинг ирэх сарын нэгнээс эхлэн гурван үе шатлалтайгаар нэмэгдүүлэх тухай яригдаж буй. Энэ талаар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, үйлчилгээний салбарын албан хаагчдын цалин тавдугаар сарын нэгнээс ижил мөнгөн дүнгээр нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, цалингийн хэмжээ нэг мөнгөн дүнгээр нэмэгдэнэ гэсэн үг” хэмээн тайлбарласан юм.
Гэвч төрийн албан хаагчдын цалин нэмэх санхүүжилтэд асуудал үүссэн бололтой. Өөрөөр хэлбэл Засгийн газар цалин нэмэх мөнгөгүй болсон сурагтай байна. Энэ асуудлыг өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, цалин бууруулах тухай яригдсан гэж байгаа ч үүнийг Засгийн газраас үгүйсгэж байна.
Улсын хэмжээнд нийт 160 мянган албан хаагч төрөөс цалинждаг аж. Одоогоор тэдний дундаж цалин 570 мянган төгрөг байгаа гэнэ. Харин гурван шатлалаар цалин нэмбэл дундаж цалин 630 мянган төгрөг болох юм байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ