Паттинсон ирэх сард хуримаа хийнэ
2015-04-28

“Бүрэнхий” цувралын од Роберт Паттинсон ирэх сарын 15-нд дуучин Фкатай хуримаа хийхээр болжээ. Тэд өнгөрсөн сард сүй тавьцгаасан бөгөөд өчигдөр Фка сүйн бөгжөө хэвлэлийнхэнд үзүүлсэн байна. “Хуримын ёслол Лас Вегас хотноо болно” гэж  “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Паттинсон Британийн “The Guardian” сонинд ярилцлага өгөх үеэрээ “Хэдхэн хоногийн дараа миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдөх болно. Учир нь би хуримаа хийх гэж байгаа. Өөрийнхөөрөө амьдрахыг хүсч байна. Хурим миний амьдралыг амттай болгоно гэдэгт итгэлтэй байгаа. Хамгийн гол нь бид нэг нэгэндээ ухаангүй хайртай. Би өөр бүсгүйг ч харж чадахгүй байна” гэж хэлжээ.

 

Фка твиттертээ “Тун удахгүй хатагтай Паттинсон болно” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин