Ч.Сайханбилэгийг ойлгохгүй байна
2015-04-28

  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ.  2013 оны эцсийн байдлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 46.2 хувьтай гарсан байна. Гишүүд үүнд шүүмжлэлтэй хандаж байлаа.  гишүүд шүүмжилж байлаа.

 

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Сэтгэл дундуур байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дээр хэлэлцсэн болоод, оромдоод маягаар хаяжээ. Өнөөдрийн байж байгаа байнгын хорооны байдал, хэлэлцэж байгаа царай гээд харахад.  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 300 гаруй зүйл заалт, том зорилт тавьсанаас 200-гаад нь 50 хувь хүрэхтэй үгүйтэй л явж байна. 100 гаруй зорилт нь 50 хувиас дээш биелэлтэй. Дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацааны 3 жил нь ард хоцорсон. Одоо нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн. Үлдсэн 50 хувийг нь жил хүрэхгүй хугацаанд гүйцэлдүүлэх гэж байгаа юм шиг ойлгогдож байна. Эдийн засгийн хүндрэлээс болоод Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй гэх байх л даа. Шалтгааныг нь сонсмоор байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс олон зорилт хэрэгжээгүй байна. Тиймээс мэдэгдэл хийх хэрэгтэй. Бид сүүлийн үед Тавантолгой зэрэг том том төсөл хөтөлбөр яриад хүмүүсийн амьжиргаатай холбоотой асуудлыг орхигдоход хүрчээ. Үүнийг хайнга байдлаар хэлэлцүүлж болохгүй. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг нээлттэй орхиод шаардлагатай бол УИХ-д оруулах хэрэгтэй.

 

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

 

-Ийм хариуцлагагүй байдлаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг ярьж болохгүй. Би Д.Лүндээжанцан гишүүнтэй санал нэг байна. Манайхан ажил ярих болохоор бүгд алга болдог. Засгийн газрыг төлөөлөөд энд сууж байгаа хүмүүс гишүүдийн асуултад хариулж чадна гэдэгт эргэлзэж байна. С.Баярцогтод би “Сонгууль болоогүй байхад ядаж төрийн нарийн бичгийн дарга нараа байлгаарай” гээд хэлээд байхад төрийн албан хаагчдаа солиод тавьчихсан. Ийм зүйл хийчихээд өнгөрсөн хоёр жилд юу хийснээ ярина гэж байхгүй. Хуучин сайд нарыг оруулж ирээд ямар ажил төлөвлөөд алийг нь хийсэн, хийгээгүй, заавал хийх ёстой ямар ажил байна, мөнгө төгрөгөө яаж хувиарлах талаар ярьмаар байгаа юм. Ийм үхээнц, хэлбэрдсэн, цаг нөхцөөсөн байдлаас УИХ гарах хэрэгтэй. Засгийн газар бол тас, няс гээд асуудлаа ярьчихдаг юм. Гэтэл энд хуралдаан цугласан ч юм алга. Тэгээд жижүүрийн юм яриад сууж байдаг. Мөрийн хөтөлбөрийг УИХ дээр тусгайлан ярих ёстой. Хүмүүс энэ мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын гишүүд тойрч суугаад мөрөөдлийнхөө жагсаалтыг биччихдэг гэж ойлгодог. Зарим нь хэрэгждэг. Зарим нь хэрэгжихгүй үлддэг гэж шүүмжилдэг. Би АН-ын дарга, Ерөнхий сайд байсан хүнийхээ хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөр бол маш сайн боловсрогдсон, ард иргэдээр хэлэлцүүлсэн хөтөлбөр. Мөн Засгийн газарт хамтарсан намуудын мөрийн хөтөлбөрийн гол зүйлүүдийг тусгасан амьдралд хэрэгжихүйц хөтөлбөр юм. Тиймээс өнгөрсөн хоёр жил уг мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд чардайж ажилласан. Гэтэл Эрүүл чийрэг хүн 42,4 хувьтай гэх мэтийн юм яриад сууж байх юм.  Энэ мөрийн хөтөлбөр АН-ын ард түмнээрээ хэлэлцүүлсэн санааг суурь болгоод “Шударга ёс” эвслийн Эрдэс баялагтай холбоотой санаануудыг шингээсэн, ИЗНН-ын байгаль хамгааллын нарийн бодлогуудыг тусгасан юм. Өнөөдөр Д.Оюунхорол сайд ямар бодлого хэрэгжүүлэх гээд сууж байгаа юм. МАН-ын амлалтаас энд нэг их ороогүй биз дээ. Одоо жил хүрэхгүй хугацаанд үүнийг цааш нь яаж үргэлжлүүлж ажиллах юм. Би ойлгохгүй байна. Ер нь бодлогоо ойлгож байна уу гэдэгт эргэлзэж байна. Сэтгэл тавьж хийж чадна гэдэгт ч итгэлгүй байна. Хоёр жил хүмүүсийн хийсэн ажлыг нөхнө гэдэг хэцүү. Ч.Сайханбилэг гарч ирээд “Эдийн засаг, Эдийн засаг, Эдийн засаг” гэж хэлсэн. Үүнийг би ойлгохгүй байгаа юм. Хүнээ хаяж болохгүй биз дээ.  Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд дуусах ёстой. Эсвэл хамтарсан юм бол мөрийн хөтөлбөрөө боловсруулаад оруулж ир. Хүний асуудал их чухал. Хүнээ орхиж болохгүй. Хүний хөгжлөө дэмжих үүднээс Монгол хүн ажилтай, орлоготой, Эрүүл, чийрэг, Эрдэм боловсролтой, Аюулгүй нийгэмд амьдрах,  Эрх чөлөөтэй монгол хүн гэсэн санааг энэ мөрийн хөтөлбөрт оруулсан юм шүү дээ.

 

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт:

 

-Эдийн засгийн хувьд байдал хүндхэн байгаа. Төсвийн хүрээний мэдэгдлийг оруулж ирэхэд та бүхэн илүү тодорхой мэдэх байх. Удахгүй хэлэлцэнэ. Засгийн газрын түвшинд дахин тодотгол хийх шаардлага үүснэ гэсэн юм.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-02-10
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-02-10
golmedee.mn:
golmedee.mn
2015-04-29
golmedee.mn:
golmedee.mn
2015-04-29
golmedee.mn:
golmedee.mn
2015-04-29
Зочин:
баярцогт хэзээ далд орох вэ
2015-04-28
wertyu:
ene ardchilsan namch buur tsagaandaa garjdee, iim nohduudig yah gej songodog bna a
2015-04-28
Би:
Манай Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг ч гоомой хүн дээ. Норовын Алтанхуяг гишүүнтэй санал нэг байна. Би ч Чимэд гуйан гоомой хүү Сайханбилэгийг ойлгохгүй байна. Хэ Хэ
2015-04-28
Baagii:
Saihanbilegiin zg yu hiisen yum. Heden hun halaa l biz oor yu ch hiigeegui. MAN-iin saiduud duraaraa hun halj solij alban tushaaliin naimaa il tsagaan hiigeed baihad ter yu ch hiihgui humuusee hamgaalahgui bna. MAN-iinhan ireh songuulid ta nariig zurah uu bid zurah uu. Saihanbileg, Bayartsogt 2 hotond orson chono met MAN saiduuddaa anhaaral handuulah tsag bologui yu. Esvel AN-iig ulstoriin tavtsangaas alga bolgoh geed bgaa yum uu. Ta 2.
2015-04-28
Zochin:
Altanhuyg ingej asuuj bhaasaa ooroo ichdeggui yum uu,Ene hun er n eruul uu
2015-04-28
Tamir:
ogzorood oor xun tavia
2015-04-28
зочин:
огцороочээ. тэртэй тэрэнгүй энэ улс орон элгээрээ хэвтчихлээ. Амаржаргалыг уг нь ЕС болгох байсан юм. АН-ыг фракцууд нь цусалж доош нь унагалаа даа хөөрхий.
2015-04-28
Зочин:
Алтанхуяг мөн ч их бантан хутгасан даа. Одоо өөрөө ч ойлгохгүй болж байх шиг байна. Төрийн бүх шатанд ийм бантан өтгөн, шингэнээрээ бий. Үүнийг хатаах гэж сайхан билэг мөн ч их чармайж байгаа. 2 жил хоосон мөрөөдлөөр явсан нь одоогийн засагт жинхэнэ дарамт, саад болж байна шүү дээ. Аагий минь сайн бодоорой доо, Ойлгохгүй байх чинь аргагүй дээ. Шал өөр ажил хийгдэж байна шүү. Даанч мөнгийг нь та нар дуусгасан. Ингэж бодоод ойлгоорой доо.
2015-04-28
Зочин:
altanhuyagiin l hiisen bantan shuu de
2015-04-28
Dorj:
Altanhuyag yag yu Heleh geed baigaa ni oilgomjgui baina
2015-04-28
Zochin:
Ogtsruulah heregtei
2015-04-28