Нори охин кинонд тоглоно
2015-04-28

Реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нарын охин Норт Уэст “HBO” телевизийн бүтээл “Амьдралын амт” гэх олон ангит киноны нэг ангид тоглохоор болжээ. Энэ тухай Ким “NBS” телевизийн “Today show”-д оролцох үеэрээ ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр “Охиноо урлагийн хүн болгохыг хүсч байна. Миний охин урлагийн гараагаа тун удахгүй эхлүүлэх гэж байгаа. Хөгжилтэй байгаа биз. Хөөрхөн охиноо телевизээр харах тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна” гэж хэлжээ.

 

Норигийн тоглох цувралын дууг Кейни Уэст дуулж байгаа гэнэ. Зураг авалт эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сард дэлгэцнээ гарахаар болжээ. Кимийн охин өмнө нь “Chanel” брэндийн сурталчилгаанд тоглож байсан юм. Тэрбээр ирэх сарын сүүлээр охинтойгоо  селфи хийсэн зургийн номоо худалдаанд гаргахаар болжээ. Энэхүү номонд ойролцоогоор 1000 селфи зураг багтсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин