Ерөнхийлөгч Оросын төв телевизэд ярилцлага өгчээ
2015-04-28

Энэ дөрөвдүгээр сарын 25-ны орой ОХУ-ын төв телевиз РТР сувгийн “Вести в субботу” нэвтрүүлгээр Оросын телевизийн нэртэй сурвалжлагч С.Б.Брилёвын Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн ярилцлага нэвтрүүлгийг дамжуулав.Сэтгүүлч С.Б.Брилёв өөрийн орны болон гадаадын орнуудын төрийн тэргүүнүүдтэй ярилцлага хийдгээрээ алдартай хүн юм. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхийлөгч асан Д.Медведев, АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш, Ерөнхийлөгч Б.Обама, Их Британий Ерөнхий сайд Ж.Мейжор, Т.Блейр  нартай ярилцлага хийж байжээ. Мөн “Дэлхийн хоёрдугаар дайны мартагдсан холбоотнууд” ном бичиж хэвлүүлж байв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн ярилцлагын үеэр Аугаа Эх орны дайны үед Монголоос Зөвлөлт Холбоот Улсад үзүүлж байсан тусламж, Монгол-Оросын харилцааны түүх, цаашдын төлөвийн тухай асуудлуудыг хөндсөн юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ТЭНЭГ ДУРАК
2015-04-28