Охиноо Диана гэж нэрлэнэ
2015-04-28

 

Тун удахгүй Их Британийн хатан хаан II Элизабетийн гэр бүл шинэ хүн хүлээн авах билээ. Ханхүү Уильямын гэргий, гүнж Кейт Миддлтоны бие хэвийн байгаа гэдгийг эмч нар мэдэгдэж, төрөх сүүлийн өдрийг энэ сарын 30-нд гэж хэвлэлийнхэнд уламжилжээ. Гүнж өнгөрсөн амралтын өдөр ханхүү Жорж Александр Луиг төрүүлсэн Лондон хотын амаржих газарт хүргэгдэн иржээ. Шинэ хүний хүйс өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд британичууд охин хэмээж буй юм. Мөн ордны нэрээ нууцалсан ажилтнууд болон гүнжийн гэр бүл охин хэмээн мэдээлсэн удаатай.

 

Гүнжийн төрсөн дүү Пиппа Миддлтон “Uk.com” сайтад “Эгч минь охинтой болохыг хүсч байгаа. Би энэ тухай өмнө хэлж байсан. Хатан хааны уламжлалын дагуу шинээр төрөх хүний хүйсийг урьдчилан мэдэж болдоггүй. Хэрвээ охин төрвөл Диана гэж нэрлэх байх. Миний бодлоор охин байх” гэж ярьжээ. Кейт жирэмсэн болоод удаагүй байхдаа нэгэн хэвлэлд “Би Диана гүнжийг үргэлж хайрлах болно. Хэрвээ охинтой болбол Диана гэж нэрлэх болно” гэж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин