Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан приус оруулж иржээ
2015-04-28

"Prius center" компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан приус загварын автомашиныг оруулж ирсэн талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус компани Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны  иргэн  Ц.Наранхүүгийн хүсэлтээр уг машиныг оруулж ирсэн байна.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн суухад зориулагдсан тусгай суудалтай, приус-11 маркийн  автомашиныг 10 орчим сая төгрөгөөр оруулж иржээ.  Жолоочийн хажуу талын суудлыг  машины хаалга онгойход гадагшаа илүү гарч ирсэн шийдэлтэй гэнэ. Тус компани борлуулсан машин бүрээсээ 50 мянган төгрөгөөр сан байгуулж, нийгмийн сайн сайхан зүйлд зориулах аж. Мөн тавдугаар сарын 1-3-ны хооронд Хаан банктай хамтран Prius автомашины өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.

Shuud.mn
Сонин хачин