“Севол”-ын ахмадад бүх насаар нь хорих ял оноолоо
2015-04-28

Өмнөд Солонгосын “Севол” хөлөг онгоцны ахмад И Жун Сукийг бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Өнөөдөр орон нутгийн цагаар 12.00 цагийн үед Кенжу хотын Дээд шүүх “Севол”-ын хэргийг хэлэлцэж, ахмадыг ослын гол буруутан хэмээж, ажлын хариуцлага алдсан, хэргийн газраас зугтаасан, зорчигчдоо аврахад ямар ч туслалцаа үзүүлээгүй, олон хүн амиа алдахад хүргэсэн хэмээж бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна.  Шүүх хуралд амиа алдсан зорчигчдын гэр бүл оролцжээ.  Мөн “Севол” хөлгийн ерөнхий инженер Пак гэгчид оноосон 30 жилийн ялыг 20 жил болгон багасгасан байна. Багийн 14 гишүүнд  оноосон ялыг хөнгөрүүлж 18 сараас 12 жил болгожээ.

“Севол” хөлгийн ослоор 302 зорчигч амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
111111:
зөв л дөө, өдөр бүр сэрэхдээ хэн намайг алах бол гэж сэрж байг, өдөр бүр унтахдаа шөнө хэн ирэх бол гэж айж байг... үүн шиг том шийдгэл байхгүй бхаа
2015-04-28