Л.Эрхэмбаяр: Асуудалд хуумгай хандаж болохгүй
2015-04-28

АН-ын гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралджээ. Хуралдаанаар Тавантолгойн ордын асуудлыг хэлэлцэж, 51 хувь нь төрийн эзэмшилд байх ёстой гэж үзсэн байна. Тавантолгойн ордын 51 хувийг төр эзэмшинэ гэж  АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, 2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, УИХ-ын 57 дугаар тогтоол зэрэгт тус тус тусгасан аж. Ингэснээр иргэдийн 1072 хувьцааны үнэ цэнэ ч нэмэгдэх ажээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг одоо УИХ дахь АН-ын бүлэгт танилцуулах юм байна. Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-АН-ын Гүйцэтгэх зөвлөлд УИХ-ын гишүүд хэр байдаг вэ?

-УИХ, Засгийн газрын гишүүн олон байгаа. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд дунд аймгийн дарга нар бас бий.

 

-УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг нар “Энэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, Монголын эрх ашигт нийцэхгүй гэж мэдэгдээд байгаа?

 

-Гэрээ бол явах ёстой. Гэрээний талаар хэн ч дуугарахгүй, автоматаар санал явахгүй нь ойлгомжтой. 2-3 гэрээний өөрчлөлтөөр Монголын талд сайжирсан хувилбар орж ирж байгаа. Хэлэлцэж байгаа асуудлыг хэрүүл гэж харахаас илүүтэй Монголдоо илүү ашигтай явуулъя гэдэг байр суурьтай байгаа.

-Төр “Тавантолгой”-н ордод 51 хувь эзэмшсэн нөхцөлд тэр хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатай болно. Гүйцэтгэх зөвлөл энэ талаар ямар шийдвэрт хүрсэн бол?

-УИХ-ын тогтоол, Засгийн газрын тогтоолд Тавантолгойн орд газрыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч оруулж идэвхижүүлнэ. Ингэхдээ гол зарчим нь Монголын төрийн талаас хөрөнгө орохгүйгээр асуудлыг шийдвэрлэхээр зарчим баримталсан. Энэ зарчимдаа баригдаж гэрээ хийгдэх ёстой.

 

 

-Энэ асуудлыг өмнө нь тавьж болоогүй юм уу. Гэрээ хэлцэл хийгдээд, гэрээний төсөл бэлэн болж, гарын үсэг зурах үлдээд байгаа шүү дээ?

-Асуудал шийдэгдээгүй байна, галт тэрэг одоо л хөдлөх гэж байна. АН-ын энэ хувилбар өмнө нь явагдаж байсан. Я.Батсуурь даргын үед яригдаж байсан асуудал. Цаг хугацаа бидний өмнө байна. Энэнд захирагдаж асуудалд хуумгай хандаж болохгүй. Асуудлыг өнөө маргаашдаа тулчихсан юм шиг хандаж болохгүй.

 

-Төрийн эзэмшлийн хувь хэмжээнээс бусад дээр АН-ын гишүүдийн байр суурь нэг байна гэсэн үг үү?

-Бусад асуудлаар УИХ-аар хэлэлцэх үед намуудаас ажлын хэсэг гарч заалт бүрээр ярилцах ёстой гэж үзсэн. Үүнтэй санал нэг байгаа. Жишээ нь, 10-12 мянган ажлын байр бий болгоно гэж байгаа ч тэдэн хувь нь хатуу байна гэсэн заалт байхгүй. Тэдэн хүн Монголоос байлгана гэсэн заалт байхгүй. Монгол талаас 500-600 аж ахуйн нэгж оролцоно гэсэн ч ийм бүтээгдэхүүнийг зөвхөн Монголоос авна гэсэн заалт байхгүй. Тийм учраас энэ мэт асуудлыг сайжруулах шаардлага бий.

 

-Манай талаас 51 хувь гэхээр консерциум хүлээн зөвшөөрөх үү?

-УИХ-ын тогтоол нь төрийн эзэмшил  51 хувь байх ёстой гэж заасан байдаг.

 

-Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой эзэмшье”, “Шиньхуа” 49 хувь эзэмшье гэж Я.Батсуурь захиралтай байх үед асуудал ярихад дэмжээгүй хэрнээ одоо энэ асуудлыг тавьж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Манай нам дэмжээгүй биш, УИХ-д асуудал орж ирээгүй. Орж ирсэн бол дэмжих хувилбар байжээ гэдэг нь ойлгогдож байгаа биз дээ.

 

-Хэлэлцэхээс нь 20 хоногийн өмнө наад хэлэлцээрээ зогсоо гэсэн асуудлыг Л.Эрдэнэчимэг гишүүн өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлсэн?

-Манай намын байр суурь өнөөдөр л гарч ирж байна. АН-ын Гүйцэтгэх зөвлөл Тавантолгойн асуудлаар анх удаагаа л байр сууриа илэрхийлж байна. Намын байр суурийг одоо бүлэг хэлэлцэнэ.

 

-АН-ын бүлэг Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг дэмжихгүй бол яах вэ. Бүлгийн байр суурь хүчинтэй юу, Гүйцэтгэх зөвлөлийн байр суурт хүчинтэй юу?

-Намын байр суурь ийм байна гэдгээ л хэлье.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ЭНЭ БИД 2 ЮУГАА МЭДЭХЭВ ДЭЭ,,,, БУУНЫ НОХОЙ
2019-04-09
erh chuluu.:
Tur 51 huvi ezemshne gedgiin tsaana uls turchdud luivardah tsuslah bolomj l uldeej bgaa hereg.ene neg zalitai gar yuundaa bayarlasan yum bol.
2015-04-28
Зочин:
Ih hural zasagaa buren ogtsoruul
2015-04-28
nowshnuud:
Nowshnuud huwaaj ideheer tohiroltsson bolotoi
2015-04-28
EE HOORHII:
aliwaa biznest tur orohleer l dampuurdiishdee odoo nogoo horongo oruulagchid ni geree hiihgui genede huwiin kompaniar hiilgeed oorsdoo ashgaa awaal suuh yuman deer yund ingej ersdel vvrdiin
2015-04-28
mongol:
NOGOO TER BUMTAN SAID DARGA NARIIN SHUNALCH BARAGDAHGUI YUMAA ODOO TT 51 BVR AWCHLAA
2015-04-28
Бат:
Ёстой зөв шийдэл байна. Наад муусайнууд чинь луйвардаж өөрсдийнхөө хармааг түнтийлгэж эх оронд минь ямар ч ашиггүй гэрээ хийх гээд улайраад байсан юм.
2015-04-28
Зочин:
ард түмний санал аль хэдийнээс л ингэж ирсэн биз дээ. Жинхэнэ популизм бол энэ дээ. Сонгуульд санал авна гэж бүү бод.
2015-04-28