Хөгжлийн бэршээлтэй иргэн автомашинтай боллоо
2015-04-28

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан приус загварын автомашин хотын хөдөлгөөнд оролцох нээ. 

 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны  иргэн  Ц.Наранхүү хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхэдтэй  бөгөөд тэднийгээ эмнэлэгт үзүүлэхэд  өөрсдийн гэсэн машингүй тул эдийн засгийн  болоод цаг хугацааны хувьд хүндрэлтэй байжээ.

 

Тиймээс энэ оны нэгдүгээр сард  "Prius center" компанид хүсэлт гаргасан юм байна

 

Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд иргэн Ц.Наранхүүгийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд Prius-11 гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн суухад зориулагдсан  тусгай суудалтай анхны автомашиныг Монгол Улсад 10 орчим сая төгрөгөөр оруулж ирсэн байна. 

 

Уг машины онцлог нь жолоочийн хажуу талын суудлыг  машины хаалга онгойход гадагшаа илүү гарч ирсэн байдлаар хийжээ.

 

"Prius center"  компани цаашид борлуулсан машин бүрээсээ 50 мянган төгрөгийг нийгмийн сайн сайхан зүйлд зориулахаар  сан байгуулж  хуримтлал үүсгэхээр болсон байна.

 

Мөн тавдугаар сарын 1-3-ны хооронд Хаан банктай хамтран Prius автомашины өдөрлөгийг зохион байгуулж газар дээр нь лизингийн үйлчилгээ үзүүлэх ажээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Bi:
Uragshaa, zaluusaa. Amjilt husie.
2015-04-29