Балбад гашуудал зарлав
2015-04-29

Балба улсын нийслэл Катманду болон Похаро хотноо энэ амралтын өдөр 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтөөр 5000 хүн амиа алдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Амиа алдагсдын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Рам Баран Ядав орон даяар гурван өдрийн гашуудал зарласан байна. Тэрбээр “Байгалийн гамшигийн үеэр олон хүн амиа алдсанд харамсалтай байна. Амиа алдсан бүх хүний гэр бүлд эмгэнэл илэрхийлье” гэж хэлжээ.

 

Балбын Онцгой байдлын дарга Бан Диа Ган амиа алдагсдын тоо 10 мянгад хүрч болзошгүй хэмээн мэдэгдсэн байна. Катманду хотын 4188 барилга, байгууламж нуржээ. Гамшгийн бүсэд олон улсаас илгээсэн 2500 гаруй аврагч, 100 гаруй үнэрч нохой ажиллаж, иргэдийг хайж эхэлжээ.

 

Газар хөдлөлтийн үеэр Балбад 20 мянга гаруй жуулчин байсан тухай Аялал жуучлалын яамнаас мэдэгдсэн байна. Тус улсад Хятадын 5000, Энэтхэгийн 4000, Индонез, Украин, АНУ, Их Британи, Канад, Өмнөд Солонгосын 2000 гаруй жуулчин байсан ба одоогоор 250 гаруй жуулчнаас холбоо тасарчээ. Хятадын 4, Энэтхэгийн 10, Индонезийн 2, АНУ-ын 4, Их Британийн 7 иргэн амиа алдаад байгааг Онцгой байдлын яамнаас мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
......Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-29
Зочин:
.....Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-29
1958.mn:
................Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-29