МАН-ынхан хотод хоноцын сэтгэлээр хандаж байна
2015-04-29

Нийслэлийн удирдлагууд мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд нийслэлийн удирдлагуудын санаачлан хийж хэрэгжүүлж буй ажлын МАН-ынхан зориудаар харлуулж, ажил гацаахыг оролдож байна хэмээн мэдэгджээ. НИТХ-ын дарга Д.Баттулга, хотын дарга Э.Бат-Үүл нарын гарын үсэгтэй мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Улс төрийн намууд Монгол Улсаа, нийслэлээ хөгжүүлэх нэг эрх ашиг, нэгэн зорилгын дор ажиллах учиртай. Гэвч сүүлийн үед МАН-аас аливаа асуудлыг зориуд улстөржүүлэн, нийслэлээс хэрэгжүүлж буй их бүтээн байгуулалтын ажлыг харлуулж, иргэдийн бодол санааг төөрөгдүүлэх мэдэгдэл, үйлдлийг тодорхой төлөвлөгөөтэйгөөр хийх боллоо. 

 

НИТХ-аас хамтаараа баталсан “Хог хаягдлын шинэ менежментийг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд  зориулалтын  уут ашиглан дэлхийн өндөр хөгжилтэй бусад хотод нэгэнт тогтсон жишгийн дагуу хогны асуудлыг шийдвэрлэх  оролдлогыг зохион байгуулалттайгаар харлуулж, иргэдийн итгэл, урмыг хугалан алс хэтийн ач холбогдол, учир утгыг нь алдагдуулсан. Нийслэлд хаа дуртай газраа бусдын саадгүй чөлөөтэй зорчих эрхийг зөрчин байрлуулсан машиныг ачиж шилжүүлэх, дугуйг түгжих зэргээр иргэдийн хүсэлтээр хэрэгжүүлж буй ажлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан мөн л улстөржүүлж, ямар ч үнээр хамаагүй хүчгүйдүүлэхээр улайран зүтгэж эхлэв. УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Д.Сумъяабазар “Гэр хорооллын дахин төлөвлөлт бол шоу, энэ бол бүтэхгүй”, “Нийслэлийг яаралтай нүүлгэе” гэх зэргээр дахин төлөвлөлтийн ажлыг гацаах, иргэдийн санаа сэтгэлийг үймүүлэхийг оролдож байна.

 

Сонгууль угтсан энэ мэт хариуцлагагүй улс төр нийслэлд хэрэгжүүлж буй их бүтээн байгуулалтад хор хохирол учруулж мэдэхээр хэмжээнд газар авч байгаа тул бид олон нийтэд хандахаас аргагүй болж байна. Гуравхан жилийн өмнө нийслэл Улаанбаатар хот ямар байдалтай байсныг сануулах хэрэгтэй боллоо. МАН-ынхан нийслэлийг сүүлийн 25 жилд мөнгө, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг тогтолцоог дархалж, газрын наймааг дээд цэгтээ тултал цэцэглүүлж, хогондоо дарагдсан, түгжрэлдээ дарлагдсан хот болгосныг олон нийт мэднэ. Нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах наад захын хэрэгцээ шаардлагыг үл тоон хотыг гамшгийн байдалд хүргэсэн түүхийг нь нийслэлчүүд мартаагүй байгаа.

 

Улаанбаатарын хөгжлөөс хойш чангааж дордуулсан хариуцлагаа засч залруулахын оронд МАН-ынхан хотдоо урьдын адил хоноцын сэтгэлээр хандаж, Улаанбаатарыг бүх асуудалтай нь орхин явах замаар хариуцлагаас зугтах санаархлаа ил тодоор илэрхийлж байгаа нь нийслэлчүүдийн дургүйцлийг төрүүллээ. Ар шилээ харуулан зугтааж асуудлыг шийддэггүй.

 

Харин АН хотоо хот шиг болгоно гэсэн зорилтыг нийслэлчүүддээ дэвшүүлэн ажилласан билээ. Ийм учраас хотоо хот шиг болгохын тулд нийслэлчүүд бидэнд итгэл хүлээлгэсэн юм. Сүүлийн 3 жилд бид нийслэлд анх удаа гэх тодотголтой олон ажлыг эхлүүлэн,  өмнөх удирдлагуудын “ажлын үр дүнд” бий болсон хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээр хичээн ажиллаж байна.

 

Бүтээн байгуулалтын ажил бүх салбарт эрчимжиж, зам барилгын ажлын хурд өмнөх жилүүдээс 2,5 дахин нэмэгдэж, МАН-ынхны шоу гээд байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд өнгөрсөн жил инженер, дэд бүтцийн шугаманд холбогдсон 588 айлын  орон сууц ашиглалтад орж, эхний ээлжийн айлууд тохилог орон сууцандаа амьдарч байгааг нийслэлчүүд хэнээр ч хэлүүлэхгүйгээр мэднэ. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайд ажил үргэлжилж, энэ онд хамгийн багадаа 1800 айлыг инженерийн шугам сүлжээнд холбосон тохилог орон сууцанд оруулахаар төсөл хэрэгжүүлэгчид цаг нартай уралдан зүтгэж байна. Хувийн хэвшлийнхнийг нийслэлийн бүтээн байгуулалтад оролцох таатай боломжийг хангаж ажилласнаар 2013 онд 14 600, 2014 онд 20 000 айлын орон сууцыг Улаанбаатарт ашиглалтад орууллаа.

 

Хотын инженерийн байгууламжийг өргөтгөх, шинэчлэх талаар анхааран дулааны 27,5 км, цэвэр усны 25 км, бохир усны 20,6 км шугам татаж, ус, дулаан дамжуулах 27  төвийг барьж ашиглалтад оруулсан. Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 29 км үерийн даланг шинээр барьж, 5,5 км даланг сэргээн засварлалаа.

 

Мөн цахилгааны хүчдэлийг сайжруулах “Их тойрог” төслийн хүрээнд шинээр 3 дэд станц барьж, 118 км шугам татлаа. Алслагдсан дүүргийн гэрэл цахилгаангүй айл өрхүүдийг эрчим хүчээр хангах ажлыг эрчимжүүлж агаарын 90, хаалттай 62 дэд станц барьж, 104 км шугам татсанаар 2013 онд 7 000, 2014 онд 16 200, 2015 онд 1 460 айл буюу нийтдээ 24 700 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангалаа. Гэр хорооллын ихэнх сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байсныг өнгөрсөн хоёр жилд бага сургууль-цэцэрлэгийн цогцолборуудыг шинээр барьж ашиглалтад хүлээлгэж өгснөөр хоёр ээлжээр хэвийн хичээллэх боломжтой боллоо.

 

МАН нийслэлд засаглаж байхдаа үлдээж хуримтлагдсан олон бэрхшээл, асуудал харамсалтай нь шидэт дохиураар дохисон юм шиг алга болчихгүй байна. Бид шат дараатайгаар ажлаа төлөвлөн урагшлуулсаар байна. Хот хур хогноосоо салж, хуримтлагдсан асуудлаа иргэдтэйгээ хамтран шийддэг шинэ зарчимд шилжсэн. Бас дүрэмтэй, журамтай болох эхлэл тавигдлаа. Нийслэлийн иргэд ч Улаанбаатар өдрөөс өдөрт өнгө засч өөрчлөгдөж байгааг хэлж, урмаар хүч нэмж байна.

 

Улаанбаатарыг эрүүл,  аюулгүй  орчинтой, дэлхийн жишигт хүрсэн хөгжилтэй нийслэл болгох чин зорилгоосоо бид ухарч няцахгүй. Нэг ч төгрөгийн хариуцлага хүлээхгүй хүмүүс нийслэлийн их бүтээн байгуулалтын ажлуудыг  хорлон гацааж, иргэдийг хохироож болзошгүй байна. Хэрэв энэ хариуцлагагүй үйлдлүүдээс болж иргэд, хөрөнгө оруулагч нарт ямарваа нэг хохирол учирвал хариуцлагыг МАН хүлээх ёстой гэдгийг мэдэгдэж байна.

 

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН   ХУРЛЫН ДАРГА    Д.БАТТУЛГА
 
 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД  УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ   Э.БАТ-ҮҮЛ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гэр хорооллын дахин төлөвлөлт зүгээр л газрын луйвар болж байнашдээ.Нөгөө амлаад байсан дэд бүтэц,хаус хаа байна аа.Айлуудын газрыг үнэгүйдүүлэхээ боливол таарна.Ардчиллын үнэт зүйлийн нэг нь хувь хүний өмч байдаг.Энэнд муйхраар халдаж байгаа АН өөрөө коммунист болж байна шүү.
2015-04-30
zochin:
MAN neeree yu hiisii AN umnu ni hiij bgaagvi bvteen baiguulalt hiisen ni gartsaagvi vneen.
2015-04-29
Зочин:
HIIJ BAIGAA ZUILUUDED NI BAYARLALAA GEJ HELYE. HEZEE URID NI HOT IIM SAIHAN BAILAA. MASH IH UNDUR SETGEGDELTEI BNA. YUM HIIJ BAIGAA HUMUUSEE DEMJIJ BAIJ L BID HUGJINE. BUSAD NI UCHIR NI OLDONO. BUH YUMIIG 1 DOR HIIJ CHADAHGUI. MONGOL HUNII SARUUL UHAANAAR HANDMAAR BNA. UU EREED BAIVAL BARAGDAHGUI.
2015-04-29
irgen:
Ee AN-iin buuni nohoi bicheechid bolio idej uuh ni huchregdehgui bgaa ni unen shdee
2015-04-29
AH in gishvvn blaa gej:
Hvnii hvmvvs yah ve ergen toirind chini idej uuhin don shvgelsen Otgonbayar metiin yumnuud bna sh dee.AH gej yarij ch bolohgvi gej hvn daramtlana ajil hiidgvi zaluusaar uuriiguu hvreelvvlsen dev
2015-04-29
Бат-Үүлд:
ТОСК оо татан буулгаач ээ. Одоо бүүр дэргэд нь банк шахуу юм байгуулна ч гэх шиг бүүр солиорч өглөө. Төр барилгаа баридаг үнэ тогтоодог барилгаа зардаг гэж хэн заасым бээ та нарт. Олон тэрбумаар авчирсан АРАЙ Л БААС чинь хаачсым бээ. Бараг метро гэдэг чинь энэ гээд байсан. Метро ны төсөлд өч төчнөөн тэрбумаар нь цаацаад байсан .Тийм аймаар их ашиг олдын бол Хялар Ганхүү өөрөө л мөнгө цаас олж ашиг ол л доо. Хувийн хэвшил заяа нь иймэрхүү дампуу төсөлд ганц зоос ч хаяахгүй.Төрийн мөнгө болохоор л дураараа цацахын.
2015-04-29
Нам бус:
Зам дээр машинаа тавьж өчнөөн хүний нерв цаг зав шатахуун бардаг юмнуудыг бүр сая төгрөгөөр торгосон ч багадна.. Маш зөв хэллээ.Гэвч бөглөө үүсгээгүй машинуудыг хулгайн аргаар ачдаг бийзнэс цэцэглээд байгаад танай намын биш монгол хүмүүс иргэд дургүй.Тэгээд ч АН монголд гай л авчирдаг гэдгээ дахин хангалттай батлаад байгаам бишүү
2015-04-29
mino:
16 onoos umnu ter achih nereer deeremdej huviin xxk d ugsun mungiig ni butsaaj uguh mun ter huuteige niilj barilgiin biznes nereer heden 100n terbumaar ni huugiine xxk demjihee bolihgui bol ardchilsan nam usgui husagdanadaa.5 terbun dollaraar hedhen uulzvar l tavisan neriin dor buh mungiig ni zusalsan bolhoor odo irgedees iimerhuu hugiin argaar demjleg avch amjihgui ee. 2 hulgaich mine
2015-04-29
Сүрэн:
Баатараараа үлдээд чаддаг залуучуудад ажлаа өгчихөөч.Хогны уут Рийл баас Машин ачилт Бас юу гэнүү гэр хорооллыг яана гэч вээ.МАН ыхан хэлсэн болохоос тийм үлгэр байхгүй ээ
2015-04-29
Dorj:
Hognii uutan deer mumgu ugaaj baina bas ger horoolliig haus bolgono gej hulhidaj baina
2015-04-29
Hogmii uur:
Hognii uutiig manaid ugduggui manai bzd d ailuud hogmii uut hergeldeggui
2015-04-29
Dori:
Zuvshuurulgui barilgiig nuraaj, hogmii uutiig bolih um bol busad ni bolj baina
2015-04-29
Хот:
Хот хот шиг болж байна. МАН-ыхан яаж ч харлуулах гээд чадахгүй. Зам дээр машинаа тавьж өчнөөн хүний нерв цаг зав шатахуун бардаг юмнуудыг бүр сая төгрөгөөр торгосон ч багадна. Хотжиж бие биенээ хүндэлж амьдарч сурцгааг. Сингапур шиг л маш их мөнгөөр торгоод байх хэрэгтэй , торгуулийн мөнгө төлж чадахгүйг нь гудамж цэвэрлэгээнд дайчил, тэгж байж л хот нь цэвэрхэн замбараатай болж хөгжсөн.
2015-04-29
Нам бус:
Зам дээр машинаа тавьж өчнөөн хүний нерв цаг зав шатахуун бардаг юмнуудыг бүр сая төгрөгөөр торгосон ч багадна.. Маш зөв хэллээ.Гэвч бөглөө үүсгээгүй машинуудыг хулгайн аргаар ачдаг бийзнэс цэцэглээд байгаад танай намын биш монгол хүмүүс иргэд дургүй.Тэгээд ч АН монголд гай л авчирдаг гэдгээ дахин хангалттай батлаад байгаам бишүү
Zochin:
Unen shuu. MAN-han bolikh heregtei. Umnu ni yamar yanztai bailaa. odoo barag tugjrehee bolison getel MAN tur barisan heden jil zamiin tugjreld zaluu nas, amidral manai ungurchikhsun bsna shuu
2015-04-29
unen:
Unen sh dee. MAN Denduu davarch bgaa. Ardiin nam ard tumnii haraal ih idej bgaa shuu.
2015-04-29
zochin:
mongolchuud bid umnuhuu amarhan martdag humuus.uneher hot bol nuden deer ilt uurchlugduj bna.zamin uulzvar tsetserlegjilt yavgan hunii zam ger horoollin gereltuuleg geed yariad baival zunduu.hunii hiij bgag harluulj bolohgui.batuul sain ajillaj bga shu.
2015-04-29
zochin:
Ene harin unen shuu.Sumiyabazar gej neg yum ilt eserguu harluulah yum yaraad yavaag hun bolgon harj bna.Yah gej iim hugiin archaagui baidag bnaa MAN-han.
2015-04-29
ыыы:
90 оноос өмнө Азийн цагаан дагина гэдэг бсийн гэнэлээ ядаж л хүмүүс нь улаан ногоон гэрэл ямар учиртайг мэддэг бсан гэсэн шүү.
2015-04-29
Зочин:
Одоогийн ХОТЫН УДИРДЛАГА ИРГЭД БИДНИЙГ ХУЛХИДАЖ Байна. МАШ МУУ АЖИЛЛАЖ байна
2015-04-29
124578996:
МАН-ынхан 20 гаруй жил УБ хотын газрыг зарж хэдэн үеээрээ баяжсан, Нийслэлчүүд бидний газрыг зарж баяжсан нөхдүүд тэр мөнгөө гадагш нь гаргаж бүгд өөрсдөө болон үр хүүхдүүдээ Лондон. Сингапур, Сөүл, болон Канад, Швецари, АНУ-ын хотуудад хауз худалдаж аваад бүгд бүл бүлээрээ, бүлэг бүлгээрээ амьдарч байхад Ард түмэн хотын хог, түгжрээ дотор утаандаа мансуураад өвчлөөд хэдэн үеээрээ хэвтэж байна. МАН-ыхан Ард түмнийг байнга ийм байлгаж, санал худалдаж авч өөрсдөө Монголын болон УБ-ын удирдлагыг хэдэн үеээрээ зайдагнаж амьдрах гэж зохион байгуулалттай нэвтрүүлэгүүдийг хэдэн тэрбумаар бэлтгэж Ард нийтэд цацаж эхэллээ. Түүндээ жаахан донгиодуу наадах цаадахаа мэдэхгүй, бөх ноцолдох, авгайгаа зодохоос өөр олигтой юм хийж үзээгүй Сумьяабазар, Аюурсахйан гэх мэт нөхдүүдийг хөөргөн ашиглаж байна. МАН бүх сувгаар Бат үүлийн ажлыг харлуул тэгвэл бид 2016 онд олонхи болно гэж тактикаа боловсруулсан гэсэн шүү
2015-04-29
Увс хїн:
Сда шаа л даа батїїлээ.та нарын шахааны бизнесийг эсэргїїцэхээр хоноцын сэтгэлээр хандсан болох уу?уут чинь шахааны наймаа чинь биздээ.тэр олон тэрбум тєгрєгєєр уут авсанаас хэдэн камер суурилуулбал гэмт хэрэг чинь буурна.Машин нїїлгэдэг чинь шууд бизнес..нєгєє хувийнхан ашгаа бодоод хаа сайгїй давхилдаад мєнгєє ашгаа нэмэгдїїлэх гээд улайран зїтгэж байна.Хуулиараа аюурсайхан шїїхдээд ялчихаад байхад юун улстєржїїлсэн гээд байгаа юм бэ???ойлгохгїй байна..Элбэгбалайгийн чинь шїїх харин улстєржєєд байгаа юм биш її.Аюурсайхантай Хан-уул дїїргийн шїїхээр шийдвэрлїїл..тэгвэл та нарын талд гарна даа...Гэр хорооллын дахин тєлєвлєлт чинь хэдэн хашаа аваад байшин барих ш дээ ер нь.энийгээ 3 жил болоход нэг байр ашиглалтанд орсон уу????хїїхдийн чинь Гранд лайн компани бас л дунд ороод 11 тэрбум тєгрєгийн наймаа хийж байгаа биздээ...Та нар ерєєсєє баахан наймаачид юмаа.Улс орныг саиарч болоогїй юу..Сїїлийн 2 жил харин ч байшин баригдахаа больсон.эдийн засаг бїр зогслоо дампуунуудаа
2015-04-29
бибид:
За битгий хуцацагаа...МАН энэ хотыг чинь їїсгэн байгуулж шахуу авч ирсэн юм.Хэн нь харин хоноцын сэтгэлээр хандах нь уу гэдэгийг ард тїмэн мэддэг болчихсон..Бодвол АН-хан энд тэнд юм хийж мєнгє унагая гээд байгаа биз,тэрэнд нь МАН-хан саад хийнгїїт ингэж бичиж байгаа биз...АН хан угаасаа тэгдэг шдээ.юм хийнэ гээд араас нь баахан шахааны бизнес явж байгаа.тэдэнтэй хамтрахгїй бол урвагч болдог юм байна л даа...Энэ АН-хан орилж хашгирч гїйхдээ сайн нєхдїїд шїї нээрээ гэвч засаглаж чаддаггїй
2015-04-29
hn:
odoo um l bol irgediin huselteer gedeg bolj dee irgediin huselteer huud ni 11 terbum tug ogov
2015-04-29
zochin:
Hiisen ajil bii ni bii.ghdee show hurungu husah hoyor chn arai dendej bnaa.hiij bgaa nereer ene 3 jil AN zangaragtai husch bndoo.ene chn hugjiin tom mash tom gatsaa
2015-04-29
zochin:
uneheer ih yum hiij b.a. huuchin yamar ch ued iim baigaagui
2015-04-29
би:
Нийслэлийн нүүр -царай бол Монголын минь нэр-цараа. Сүүлийн 2 жилд үнэхээр өөрчлөгдсөн дөө Итгэл, эрч,хүч нэмье, урагшаа алхъя.
2015-04-29
hahaha:
Иргэдийн хүсэлтээр дугуй түгжүүлж, машинаа ачуулж шилжүүлж байгаа юм биз дээ.
2015-04-29
зочин:
Битгий сонгуулийн шоу хийгээд бай, дахин төлөвлалт нэрээр хүүдээ ичихгүй 11 тэрбум өгөх гэж байгаагаа яриад байна уу, ийм шунаг хотын дарга өмнө нь байгаагүй юм шүү,
2015-04-29