Бибер уучлалт гуйв
2015-04-29

Дуучин Жастин Бибер “HERO” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн тухай “www.telegraph.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн оноос хойш анх удаагаа сэтгүүлд зургаа авахуулж байгаа юм. 21 настай дуучин ярилцлагынхаа эхэнд “Бүх хүнээс уучлалт гуймаар байна. Селена Гомез, Ким Кардашиан, Майли Сайрус, Ники Минаж болон Кули Женнерээс тусгайлан уучлалт гуймаар байна” гэж хэлжээ.

 

Жастин дээрх алдартнуудаас уучлалт гуйх болсон шалтгаанаа “Үнэнийг хэлэхэд, би өнгөрсөн хугацаанд өөрийгөө хянаж чадаагүй. Би тэдэнтэй муудалцсан. Би эмэгтэй хүнийг гомдоосон. Намайг уучлаарай. Муухай үг хэлсэн бол уучлаарай” гэж хэлжээ.

 

Бибер “Би 2009 онд “Baby” дуугаа гаргасан даруйдаа алдартай болсон. Өнөөдрийг хүртэл алдар нэр минь оршин тогтносоор байгаа. Гэхдээ нэгэн хэвийн амьдралаас залхаж байна. Амьдралаа бүхэлд нь өөрчлөхийг хүсч байна” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин