Бага хуралд зориулсан маркийг танилцуулав
2015-4-29

Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаа. Тус эвслийн Сайд нарын  V бага хурал ирэх сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Тэгвэл уг хурлын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ази тивд анх удаа хуралдаж буй “Онлайн эрх чөлөө” эвслийн энэ удаагийн бага хуралд 60 гаруй орны төр, засгийн газар, хувийн хэвшил, түүний дотор “Google”, “Mozilla”, “Twitter” зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниуд, ЮНЕСКО, ЮНИСЕФ болон Азийн сан, Амнести интернэйшл, “Human Rights Watch”, “Дижитал Партнерс глобаль” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллагын төлөөлөл гадаад, дотоодын 300 гаруй хүн оролцох аж.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хэвлэлийн хурлын үеэр тус бага хуралд зориулсан бэлгэдэл, вэб хуудас, “Insider” сэтгүүлийн тусгай дугаар, “Онлайн эрх чөлөө” сэдэвт шуудангийн блок марк, Монгол Улс дахь интернэтийн эрх зүйн орчин сэдэвт судалгааны ажлыг өнөөдөр танилцуулсан юм. Хурлыг  Гадаад хэргийн яам, Мэдээллийн технологи, шуудан, харилцааны газар, Мэдээллийн Технологийн үндэсний парк, “Торгоны зам сан”, “Цахим өртөө холбоо” зэрэг байгууллага хамтран зохион байгуулахаар бэлтгэлээ базааж байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Shuud.mn
Сонин хачин