136 тусгай зөвшөөрлийг шинээр олгожээ
2015-04-29

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож  эхэлсэнээс хойш нийт 874 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 817 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 45 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, 12 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна. Өнөөдрийг хүртэл цахим хэлбэрээр 1320 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 830 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан үзэж 136 тусгай зөвшөөрөл шинээр олгосон ба тусгай зөвшөөрөл олгох боломжтой 492 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин
Hurungu:
ene haiguuliin kompaniud l nuguu 2 tolgoigoos turuulj zah zeeld mungu oruulna daa.huurhii
2015-04-29