Хотын дарга орлогчоо бангаджээ

Төвийн хотын 16 давхар барилга нурахдаа тулж, нийслэлийн удирдлагуудыг багагүй сандаргав. Зөвшөөрөл өгсөн, барилгын зураг төслийг нь баталсан буруутанг хайж, бямба гаригийг амралтын өдөр ч гэхгүй шуурхай хуралдсан. Харин энэ хурлын үеэр хотын орлогч Н.Батаа асуудлыг тойруу замаар мэдээлж, өмнөөс нь тайлбар тавьсан нь мээрийг багагүй бухимдуулав. Бухимдал нь дээд цэгтээ тулсан хотын дарга орлогчоо хурлын танхимаас хөөж гаргасан юм. Тэгвэл хотын даргын уур өнөөдрийг хүртэл гараагүй бололтой. Өнөөдөр болсон нийслэлийн удирлагын зөвлөлийн хуралд орлогч Н.Батаа харагдсангүй. Учир нь түүнд хотын дарга сахилгын арга хэмжээ авч, хуралд оролцох эрхийг нь хассан гэнэ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ