С.Чинзориг: Би хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан.
2015-04-29

УИХ-ын  Өргөдлийн байнгын хорооноос төрийн  жинхэнэ алба хаагчдыг үндэслэлгүйгээр халсан асуудлаар  холбогдох яам, талуудыг оролцуулсан Нээлттэй сонсгол  хийлээ.

 

Нээлттэй сонсголд Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, Төрийн албаны зөвлөл, иргэдийн  төлөөлөл оролцсон юм. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Нээлттэй сонсголд ирсэн Засгийн газрын гишүүдээс дээрх асуудлаар тайлбар авсан.

 

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хэлэхдээ “Миний бие 2014 оны 12 сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн сайдаар томилогдон ирэхэд Хөдөлмөрийн яамны 12 газар, хэлтсийн дарга, Нийслэлийн хөдөлмөрийн газар, аймаг дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн 31 дарга, зарим МСҮТ, Политехникийн коллежийн 29 захирал бүгд “Түр орлон гүйцэтгэгч”-ээр ажиллаж байсан. Учир нь Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж албан ёсоор томилогдоогүйгээс дээрх албан тушаалтнууд жинхэн албан тушаалтан болох боломжгүй байжээ.

 

Сайдаар томилогдсоноос хойш өнөөдрийг Хөдөлмөрийн яамны бүтцийг Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолын дагуу 100 орон тоотой, 6 газар, 4 хэлтэстэй болгосон. Яамны төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг явуулж, энэ албанд томилогдсон хүний ажлыг албан ёсны болгосон. Газар, хэлтсийн дарга нарыг 100 хувь төрийн жинхэнэ албан хаагчаас сонгон шалгаруулж бүрдүүлсэн.

 

Хөдөлмөрийн сайдын хувьд нэг ч хүнийг төрийн албанаас хууль бусаар ажлаас халаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Харин төрийн албаны хууль тогтоомж, Засгийн газрын холбогдох журмыг үндэслэн Нийслэлийн хөдөлмөрийн газар, аймаг дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч,  зарим МСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг чөлөөлж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан.

 

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй түр орлон гүйцэтгэгчийг томилох журмын дагуу, хэлтсийн даргыг сонгон шалгаруулалтаар томилогдох хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчаар тор орлон гүйцэтгүүлэх тухай тушаал гаргасан.

 

Нийслэлийн хөдөлмөрийн газар, аймаг дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарын сонгон шалгаруулалтыг ирэх тавдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд явуулна. МСҮТ, Политехникийн коллежийн захирлын сонгон шалгаруулалт ирэх тавдугаар сарын 9, 10-нд болно. Чөлөөлөгдсөн түр орлон гүйцэтгэгч нар сонгон шалгаруулалтад орох эрх нь нээлттэй байгаа. Сонгон шалгаруулалтыг үндэслэн дарга, захирлыг томилж, хөдөлмөрийн салбарт байсаар ужгирсан хуулийн зөрчлийг арилгаж, хууль тогтоомжийн  хэрэгжилтийг хангахад анхаарч ажилласан” гэлээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
лхам...........:
24000,30000 -н нэмэгдлээр хөд.хөлсний доод хэмжээгээр ндш төлөх нь ашигтай гэдэг ойлголт төрүүлж,тэтгэврийн санг хомсдуулахад хүргэх ноцтой алдаа гаргалаа.чинзориг сайд аа???
2019-01-29
Boldbaatar:
Чинзориг сайд дампуурлыг арилгах гэж зүйтэй ажиллаж байна, засгийн газрын гишүүний үүрэг шүү дээ. Энд улс төрийн шалтгаан энэ тэр огт алга, зөв бурууг ялгах хэрэгтэй.
2015-04-30
Зочин:
Zob xuuliig xeregjuulex yostoi
2015-04-30
түр орлон гүйцэтгэгч:
6сараас илүү түр орлогч гэж байхгүй автоматаар жинхлэгдэх ёстой.тэгээд ч түр орлон гүйцэтгэгчийг түр орлон гүйцэтгэгчээр түр орлон гүйцэтгүүлнэ гэж юу байхав дээ балайнуудаа Монгол хуульгүй орон боллоо.ялангуяа төрийн албаны хууль бол бүр байхгүй энэ 2намын томчуул өөрсдөө л болж байвал болоо юм байна.Баярцогтыг намаас хөөх хэрэгтэй.мартчихдаг байж мөнгөөр яах гээд хор найруулаад яваа дурак вэ
2015-04-29
uhjpjjkjkl’:
үлбийчихээд дуугүй давхидаг нохой шиг байж байгаа царайг нь дээ, тэгэж л их хууль хэрэгжүүлсэн юм бол оронд тавьсан ардын намын гаралтай улаан фенүүд түр орлон гүйцэтгэгч нараа юу гэж тайлбарлах гэж байна даа долдой минь
2015-04-29
zochin:
chinzorig said mash zuv ajillaj bga. demjij bna. tur orlon guitsetgegch gej huulind baihgui alban tushaalaar 2 jil huuli zurchij ajillasan humuusiig bugdiin chuluuleh heregtei. AN huuli hereggui bololtoi ym.heterhii ym bolson doo
2015-04-29