20 цэцэрлэгт чацарганы шүүс өгөв
2015-04-29

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн нийт 20 гаруй цэцэрлэгийн хүүхэд багачуудад 100 хувийн цэвэр чацарганы шүүсийг хүлээлгэн өглөө.  Хүүхдүүдийн тархлааг сэргээх, витаминжуулах “Халуун сэтгэл”аяны хүрээнд чацарганы шүүсийг цэцэрлэгийн хүүхдүүдэд бэлэглэсэн байна.

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Хүүхэд багачууд хамгийн чухал амин дэмүүдийг чацарганаас авч болдог. Тиймээс тэдний эрүүл мэндэд хамгийн хэрэгцээтэй хүнс юм. “Халуун сэтгэл” аяны хүрээнд цэцэрлэгүүдэд чацарганы шүүс өгөх ажил үргэлжилнэ” гэсэн юм.

 

Тэрбээр “Халуун сэтгэл” аяныг Чингэлтэй дүүргийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн байна. Өнгөрсөн жил Г.Баярсайхан гишүүн дээрх аяныг хэрэгжүүлж байжээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин