Ялалтын баяр зориулсан тоглолт болно
2015-04-29

Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан  “День победы 70” хүндэтгэлийн тоглолтоо үзэгч олонд толилуулах гэж байна.

 

Чөлөөт дайны ялалт ямар их үнэ цэнээр олдсоныг урлагийн хэлээр зохиомжлон, гэрэл дүрсийн өвөрмөц шийдлээр хийх “День победы 70” тоглолт тавдугаар сарын 9-ний 19 цагт Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөнд /МҮЭСТО/ болно .

 

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон цорын ганц урлагын байгууллага болон түүхэнд тэмдэглэгдэж, “Дайн дууслаа, бид ялав” гэсэн баярт мэдээг Монгол-Зөвлөлтийн баатарлаг дайчид, ард түмэнтэйгээ хуваалцаж ялалтын баярын тоглолтоо фронтын шугам дээр толилуулж байсан бахархалтай түүхтэй юм байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hamag tom tusluudee orosuudyn daalgavraar zogsooj sanaa amarlaa, odoo ed nartaigaa niilj yalaltaa temdegleye gej bgaa yum biz dee
2015-04-29
polpol:
baruunyhanyg huuj gargaad, orosuudtai yalaltyn bayaraa temdeglej bgaa yum biz de
2015-04-29