Б.Ангирмаа, Б.Сарантуяатай хамтран дуулна

"Киви" хамтлагийн продюсер, ая зохиогч, дуучин Б.Ангирмаа МУГЖ дуучин Б.Сарантуяатай дахин хамтарч уран бүтээлээ хийлээ мэдэгдлээ.
Тодруулбал, тэрбээр өнөөдөр "Киви" хамтлагийн дуучин Ц.Намууны цомгийн нээлтийн үеэр МУГЖ дуучин Б.Сарантуяатай хийж байсан уран бүтээлээ сэргээж, шинэчлэн дуулах болсноо зарласан юм.
Тэд одоогоос 10 гаруй жилийн өмнө "Чагная" хэмээх дууг хамтран дуулж байсан удаатай. Тэднийг уран бүтээлийн төдийгүй, амьдралын сайн найзууд гэдэг.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ