10 мянган хүн сураггүй байна
2015-04-30

 

Балба улсын Катманду болон Похаро хотноо болсон газар хөдлөлтийн уршгаар 5100 хүн амиа алдаж, 10 мянган сураггүй алга болж, найман сая хүн хохирол амссан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй хэмээн тус улсын Ерөнхий сайд Сушаль Койрала мэдэгдсэн байна. Тэрбээр “Газар хөдлөлтийн дараа 4000 мянган хүн сураггүй алга болсон  гэх урьдчилсан тоог гаргаад байсан. Харин Катманду, Похаро хотноо амьдардаг хүмүүс сураггүй байгаа иргэдийн мэдээллийг аврагчид болон цагдаагийн ажилчдад өгч байна. Ойролцоогоор 10 мянган хүн сураггүй алга болоод байна. Энэ тоо нэмэгдэж болзошгүй” гэж хэлжээ. Катманду хотноо байрлах 7000 гаруй барилга гэнэтийн байгалийн гамшгийн үеэр нурж, дахин ашиглах боломжгүй болжээ. НҮБ, “Улаан загалмай”, “Хавирган сар”, “Хүүхдийн сан” байгуллага Балбад тусламж үзүүлж эхэлсэн бөгөөд тусламж авахаар  Катманду хотод урт дараалал үүсчээ.

 

Ирэх долоо хоногт НҮБ ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хүсэлтээр Балбын өнөөгийн нөхцөл байдлын асуудлаар хуралдахаар болсон байна. НҮБ, гамшгийн бүсэд 1.4 сая ам.доллар хандивлаад байгаа бол ДЭМБ 140 мянган ам.долларын өртөг бүхий эм тариаг нийлүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин