Туркийн соёлын өдөрлөг зургаадугаар сард болно
2015-4-30

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Мурат Карагөз болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагаа болон Туркийн соёлын өдрийг зохион байгуулах талаар санал солилцов.


Уулзалтын эхэнд Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Мурат Карагөз “Улаанбаатар хотод Туркийн соёлын өдрийг 06 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд зохион байгуулах  гэж байгаатай холбогдуулан нийслэлээс дэмжлэг авах хүсэлтэй байна” гэв. Мөн тэрээр соёлын өдрүүдэд Туркээс дуурийн дуучин,  төгөлдөр хуурчид, усан дээр зурдаг зураачид болон дэлгэцийн шилдэг уран бүтээлүүдийг авчирч, өдөрлөгийн үеэр нийслэлийн кино театрт гаргаж, хоолны өдөрлөгөө өргөн цар хүрээтэй зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.



Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл "Улаанбаатар хотод болох Туркийн соёлын өдөрлөгт бүх талын дэмжлэг тусалцаа үзүүлж, хамтран ажиллана" гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин