Сурагчаа үнссэн багш ажлаасаа халагджээ
2015-4-30

Хятадын Чунцин мужийн Юубей дүүргийн 40 дүгээр дунд сургуулийн багш Ху гэгч ажлын байрандаа сурагчаа хүчээр үнссэн учраас ажлаас нь халсан тухай  “People's Daily Online” мэдээллээ.  Багш Ху өрөөндөө 16 настай сурагч Ли гэгчийг “Надтай унтахгүй бол муу гаргана шүү” гэж хэлээд охиныг үнсчээ. Сурагч охин өрөөнд орохоосоо өмнө ангийнхаа хөвгүүн рүү залгасан байсан бөгөөд тэрбээр бүх яриаг сонсч бас бичлэг хийж амжжээ. Хүү бичлэгээ Боловсролын яамын төв сайтад байршуулж “Багш нар мунхаг хүслээ хангахын тулд сурагчдаа бие, сэтгэл санааны хүчирхийлэлд өртүүлж, гутаан доромжилдог” хэмээн бичжээ.

Бичлэгийн дараа сургуулийн удирдлагууд сурагчаа дарамталсан Хуг ажлаас нь халж, бүх сурагчдаас судалгаа авсан байна. Тэрбээр нэгэн сайтад “Ли, багшаа нэг зүйл хэлэхийг хүсч байна. Хамтдаа өрөөнд чинь орох уу гэж хэлсэн. Өрөөнд орсны дараа намайг үнссэн. Лигийн ангийнхан энэ жүжгийг найруулсан. Би жинхэнэ хохирогч” гэж ярьжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Murat:
Bi bol boovoo l gargana hychindehgyi Za hehe
2019-11-05
Gantulga:
Bandaashaa omsood l garna shyy
Gantulga:
Bandaashaa omsood l garna shyy
Зочин:
mongoliin hodoo bairnii bagsh nar huchinddeg gej yairj baina lee
2015-04-30