“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг боловсруулна
2015-04-30

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/351 дугаар захирамж гаргаж нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг  боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Батэрдэнэ ажиллана.
Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн төслийг 2015 оны 2 дугаар улиралд багтаан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар оруулж, батлуулахыг Ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин