“Оюутолгой”-н гэрээнд гарын үсэг зураагүй
2015-04-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлж байна. Гишүүдийн асуултад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хариулж байна.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Нэгдүгээр улиралд гадаад хөрөнгө оруулалт ( -) дүнтэй гарлаа.  Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зүйл ач холбогдол өгөхёстой. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтад итгэл өгөхгүйгээр иргэдийн амьдралд ахиц гарахгүй. Хөрөнгө оруулалтын хууль гарснаар хойш хичнээн компани тогтворжилтод хамрагдсан бэ? Хичнээн хөрөнгө оруулалт татсан бэ?  Хөрөнгө оруулалтын хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Хуулийн хэрэгжилтийн явц нь мэдэгдээгүй байхад өөрчлөлт оруулаад эхлэх юм. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид биднээс тогтвортой байдал шаарддаг.

 

-Өнөөдрийн оруулж ирж байгаа 6 зүйлтэй хуулийн өөрчлөлт нь техникийн шинжтэй юм. Хүлээлт үүсгээд байсан Ашигт малтмалтай холбоотой хууль хийгдсэн. Дээр нь гурван том төсөл хэлэлцүүлгийн явцад байгаа. Оюутолгой хэлэлцээр явж байна. Гачуурт дээр ажлын хэсэг ажиллаж байна. Тавантолгой УИХ дээр хэлэлцэгдэж байна. Дотоодын хөрөнгө оруулагчдын тухайд эдийн засаг, хөрөнгө оруулалтыг дотоод руугаа чиглүүлэхэд анхаарч байна. Гадаадынхны хувьд хууль сайн, муу байх нь чухал биш. Тогтвортой байх нь чухал байна гэдэг. Гадаадын том том хөрөнгө оруулагчид “бодлогын өөрчлөлт хийгдээд байвал хүлээхээс өөр аргагүй” гэдэг. Хөрөнгө оруулалтын тогтворжуулалтын гэрчилгээ албан ёсоор олгогдож эхлээгүй байна. Гэхдээ компаниуд хөрөнгө оруулалтын тогтворжуулалтын гэрчилгээ авах хүсэлтээ өгсөн байгаа.

 

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Гурван жилийн өмнө Монгол  Улс гадаадын хөрөнгө оруулалт хийхэд хамгийн өгөөжтэй, таатай орон байсан. Гэтэл өнөөдөр гадаад хөрөнгө оруулалт хасах дүнтэй явж байна. Гадаадад байсан залуус Монголдоо ирэхээс хальширч байна. Гадаад өр зээл талийж өглөө.

 

-Өнөөдрийн бидний бодит байдал бол үүнээс өмнөх гурван жилийн бодлогын үр дүн юм. Өнөөдрийн хуулийн эерэг хүлээлт дахиад 2 жилийн дараагаар гарна. Гадаадынхан хамгийн гол хуулийн тогтвортой орчныг хүсээд байгаа юм.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг дахиад байгуулах гэж байгаа юм уу. Хөрөнгө оруулалтын хууль чинь хөрөнгө оруулагчдыг татах биш цааш нь явуулах хууль болсон. 2012 онд Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах гээд дийлээгүй. 2013 онд гадаад, дотоодынхныг ижил нөхцөлд тавьсан нь бодлогын алдаа байсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж байгаа бол бодлогын дэмжлэг хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт татах асуудлаар Засгийн газар дээрээ бие даасан хууль оруулж ирэх үү? Хөрөнгө оруулалтын хууль батлагдахаар хөрөнгө оруулагчид наашилна гэж үгүй. Сэтгэл нь хөрсөн улс 5-10 жилдээ орж ирдэггүй. Дотооддоо олгархиуд гээд юм хийлгэхгүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг гадныхан гээд нүд үзүүрлээд байх. Яах гээд байгаа улс вэ? Баахан улс төр хийж, дайрч давшилсан УИХ-тай боллоо. С.Ганбаатар “Бид 1.5 ам.доллар авах гэж байсан чинь Ч.Сайханбилэг гэдэг хүүхэд байхгүй болгочихлоо” гэсэн. Энэ чинь үнэн үү? Худлаа хэлсэн хүнд хариуцлага хүлээх үү? Гарын үсэг зурсан уу. Худлаа хэлдэг хүмүүс цадигаа алдаж байна.

 

-Одоогийн хуулиар тогтвортой байдлын гэрчилгээ авсан бол дөрвөн төрлийн татвараас чөлөөлөгдөнө. Хамгийн гол нь тогтворжуулалтын гэрчилгээг өгч эхлээгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалт гэсэн тусгайлсан хууль гаргах бодолгүй байгаа. “Рио тинто” групп 2 баримт бичиг санал болгосон. Харилцан ойлголцлын санамж бичиг,  Татварын тухай асуудал хөндсөн. Монгол Улсын Засгийн газар үүнтэй холбоотой Далд уурхайг эхлүүлэх ажил дээр хамтарч ажиллахаар болсноо мэдэгдсэн. Хэлэлцээр явагдаж байгаа. Баримт бичигт гарын үсэг зураагүй байгаа.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
3 жили байтугай түүнээс өмнө хөрөнгө оруулагчидын талаар аль ч нам боломжоороо явуулж ирсэн,харин Энхтүвшин-МАН суудлаа өгөх үеээс тал бүрээр нь,өнөөдрийг хүртэл хурал элдэв зүйлээр хов,матаас бүрдүүлэх мэтээр олон сар өдөр авсаны хүчин ерөнхийдөө зогсон байдалд нөлөөллөө,учир нь хууль батлагдах орчныг гацаахад МАн-хан далдуур бөөлж, нүүрэн дээрээ ард түмэнд хайр зарлан Эх оронч болсон шүү дээ? Дотоодын -олигархууд гээд хамтад нь орсон л бна шүү дээ?? Та нар гарсан өмнөхөө муулаад юу ч хийхгүй шүү дээ?? Жадамбаа л гэхэд чи армид юу хийж гийгүүлсэн юм бэ??
2015-04-30