Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэхийг дэмжив
2015-04-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд Засгийн газарт асуулт, саналаа хэлсэн юм. Гишүүн Д.Арвин  “Та бид дөрвөн жил сууна. Монголын ард түмэн шүүх цаг ирнэ. Бид ч гэсэн гудамжинд гараад байдлаа хэлбэл ирнэ. Монгол Улсад зөв цаг ирнэ гэж хүлээж сууж байна. Асуудалд зөв хандаж сураач ээ. Яамны шийдэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж байгааг хараад үнэхээр өрөвдмөөр санагдаж байна шүү” гэсэн бол гишүүн Ц.Нямдорж  хөрөнгө оруулагчдын итгэлийг нэгэнтээ алдсаныг дурдаад Оюутолгой төслийн гэрээнд гарын үсэг зурсан эсэхийг тодруулж байлаа.

 

Санал хураалтаар гишүүдийн олонхийн саналаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив. 

 

Дараагаар нь Мөнгөн усны тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин