З.Баянсэлэнгэ Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийнэ

УИХ-ын гишүүд ээлж дараалан Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл хийж, Тавантолгойн ашгийг өчүүхэн хэсэг монголчуудад оногдох учраас зогсоох ёстой хэмээн мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ одоо 12.00 цагт Төрийн ордны “Г” танхимд "Тавантолгойн" асуудлаар мэдээлэл хийх гэнэ. Тэрбээр УИХ дахь Шударга ёс эвлийн бүлгийн дэд даргаар ажилладаг. Тус бүлгээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тавантолгойн ажлын хэсэгт багтаад буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ