Том Хэнкс зураг авалтын үеэр бэртжээ
2015-04-30

Холливуудын нэрт жүжигчин Том Хэнкс Италийн Венец хотноо “The Vinci code” киноны зураг авалтын үеэр бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр хамтран тоглогч Дан Брауны хамтаар усанд онгоц руу үсрэх үедээ бэртэл авчээ.

 

Жүжигчин баруун гараа эвгүй болгосон хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдэж “Том Хэнкс хоёр хоног зураг авалтаас чөлөө авсан. Гар нь зүгээр байгаа” гэж хэлжээ. Жүжигчин эр твиттертээ “Би зүгээрээ. Тун удахгүй эргэн ирэх болно” гэж жиргэсэн байна.

 

Найруулагч Рон Ховардын бүтээл “The Vinci code” киноны нэгдүгээр анги 2006 онд нээлтээ хийсэн билээ. Тус уран бүтээл 11 долоо хоногийн турш Америкийн кино чартуудыг тэргүүлж, нийтдээ 120 сая ам.долларын ашиг олжээ. Рон Ховард 2009 онд “The Vinci code” кино үргэлжилнэ хэмээн мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин