Рианна модель болов
2015-04-30

Дуучин Рианна “Puma” брэндтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр тус брэндийн сурталчилгаанд тоглохоос гадна загварын шоунд оролцож, моделийн үүргийг давхар гүйцэтгэхээр болжээ. “Puma” өчигдөр “Pulse XT” загварын шинэ эмэгтэй пүүзээ худалдаанд гаргасан бөгөөд тус загварыг Рианна олон нийтэд танилцуулжээ.

 

Рианна ирэх аравдугаар сар хүртэл “Puma”-тай хамтран ажиллах бөгөөд 1.1 сая ам.доллар гэрээний урьдчилгаа болгож авчээ. Тэрбээр энэ амралтын өдөр 27 нас хүрсэн бөгөөд “Puma”-ийн удирдлагууд Рианнад 10 хос “Pulse XT” бэлэглэсэн байна.

 

Дуучин бүсгүй 10 хос пүүзээрээ “RI” хэмээн бичсэн зургаа инстаграмдаа байршуулаад “Гайхалтай” хэмээн бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин