Монгол Улсад хариуцлагын хямрал болсон
2015-04-30 13:20

“Нэг Монгол” ТББ, Фридрих Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ирэх сарын 3-ны өдөр “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” онол практикийн бага хурлыг зохион байгуулах аж. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулах тухай хурал зохион байгуулагч Г.Занданшатар, Фридрих Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ч.Оюунгэрэл нар сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр танилцууллаа.

Бага хурлын үеэр “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдвээр  Г.Занданшатар, “Үндсэн хуулийн эх үзэл санаа ба хэлэлцүүлгийн явц дахь өөрчлөлтийн үр дагавар” сэдвээр Саарландын их сургуулийн профессор Торстен Штайн, “Үндсэн хууль дахь парламентын эрх мэдэл, хэрэгжилт, шийдэл” сэдвээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах  ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, "Үндсэн хуульт ардчилалд Ерөнхийлөгчийн үүрэг эрх мэдэл" сэдвээр Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, доктор Ч.Өнөрбаяр, "Дэлхийн ардчиллын ухралт ба хэвтээ хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх шаардлага" сэдвээр АНУ-ын Станфордын Их сургуулийн Улс төр судлал, социологийн тэнхимын профессор, доктор Ларри Даймонд нарын хүмүүс илтгэл тавих юм байна.

Энэхүү хурал нь Үндсэн хууль болон нийгэм, эдийн засгийн тулгамдсан  асуудлуудыг олон нийтийн төлөөлөл, оролцоотойгоор шийдвэрлэх, зөвлөлдөх ардчиллын үндэслэлийг Монгол Улсад бий болгох зорилготой аж. Учир нь Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд тодорхой зүйл заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд өнөөгийн хямрал, төрд итгэх итгэл жилээс жилд муудаж байгаа тул Үндсэн хуулиа эргэж харах  шаардлагатай гэж судлаачид үзсэн байна.

Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар энэ үеэр “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа тул ямар байр суурьтай байгааг мэдэхгүй байна. Олон улсад нэр хүндтэй эрдэмтэн судлаачид харин Монгол Улсад хариуцлагын тогтолцоо сул, итгэлцэл,  хариуцлагын  хямрал болсон гэж дүгнэдэг. Хариуцлага эзэнгүйдэж байгаа нь манай засаглалын олон толгойт хэлбэрээс  шалтгаалж байна гэж дүгнэсэн.

Ер нь бид асуудал Үндсэн хуульдаа байна уу, Үндсэн хуулийг хэрэгжүүлэх  үүрэгтэй бусад процессийн хуулиуддаа байна уу гэдгийг энэ бага хурлаар олон талаас нь ярина. Үндсэн хуулийн цэцээс мөн илтгэл тавина. Монгол Улсад мөрдөгдөж буй 539 хуулийг  ихэнхдээ өөр өөр улс орны туршлагад  үндэслэн, хуулбарласан нь судалгаанаас харагдсан байна. Тухайлбал Төрийн албаны тухай хуулийг Канадаас, Авлигатай тэмцэх тухай хуулийг Хонгконгоос, Америк, Английн хуулиудыг түшиглэсэн байдаг. Энэ  байдал нь өнөөдрийн засаглалын хямралд нөлөөлж байгааг ч үгүйсгэхгүй” гэв.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ХӨДӨӨ ОРОН НУТГААС ШИЛЖИН ИРЭГСЭД БОЛОВСРОЛ СОЁЛ БАЙХГҮЙ. ДЭЭР НЬ СЭТГЭЦИЙН ГАЖИГ, СОГОГТОЙ УЛС ИХЭЭР ЭЗЭЛЖ БАЙНА.
2015-05-03

иргэдээ сонсдог төр бидэнд хэрэгтэй байна. Зөвлөлдөх ардчиллыг дэмжиж байна
2015-04-30
Aagii:
Saihan l sonsogdoj bna amjiltai bolwol neleed zvil uurchludugnu duu
2015-04-30
Очир:
зөвлөлдөх ардчилал гэж энэ л бидэнд хэрэгтэй зүйл байгаам даа 5 сарын 3нд хэдэн цагаас болох вэ?
2015-04-30
Baatar:
huulia ergej harsan n deeree shinelel hiih tsag boljee
2015-04-30
Очир:
зөвлөлдөх ардчилал гэж энэ л бидэнд хэрэгтэй зүйл байгаам даа 5 сарын 3нд хэдэн цагаас болох вэ?