Балбад 10 тэрбум шаардлагатай
2015-04-30

Балба улсад энэ амралтын өдөр 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, нийслэл Катманду хотын барилга, байгууламжийн 90 хувь нь нурсан билээ. Амиа алдагсдын тоо өнөөдрийн байдлаар 5100 хүрээд байгаа бөгөөд 10 мянга гаруй иргэн сураггүй байгаа юм. Хайх ажиллагаа үргэлжилсээр байгааг тус улсын Ерөнхий сайд Сушаль Койрала мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Балба улс дахин хөл дээрээ зогсоход хамгийн багадаа 10 тэрбум ам.доллар шаардлагатай” гэж хэлжээ.

 

НҮБ-аас туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн бөгөөд олон улсаас тусламж хүссэн байна. Тус байгууллагын мэдээлснээр 1.4 сая иргэн хүнсний дутагдал орсон гэв. АНУ, Их Британи тэргүүтэй 13 улс Балбад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа бөгөөд ойролцоогоор 10 сая ам.долларыг хандивлажээ. Өчигдрөөс эхэлж Катманду хотноо их хэмжээний аадар бороо орж эхэлсэн учир аврах ажиллагаанд саад учирч эхэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин