Түймэртэй газруудад үүл буудаж бороо орууллаа
2015-04-30

Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг агаарт зориудаар нөлөөлөх албаныхан үйл ажиллагаагаа идэвхижүүлжээ.

 

 

Тодруулбал, Төв аймгийн хоёр экспедиц энэ сарын 29-нд Сэргэлэн сумаас баруун урагш үүл тосч нөлөөлөл үзүүлснээр зүүн талын сумдууд болон Улаанбаатар хот орчмоор 2.0-7.0 мм бороо орууллаа.

 

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөө өглөө Хэнтий аймагт үүлэнд нэг удаа нөлөөлөл үзүүлснээр  Өмнөдэлгэр, Биндэр, Батноров, Цэнхэрмандал сумдын нутгаар 1.0-5.0 мм бороо оржээ. Энэ ажлын үр дүнд Өмнөдэлгэр сумын нутагт яг одоо бороо үргэлжлэн орж байна.

 

 

Харин Хэнтий аймгийн гурван  экспедиц Жаргалтхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр сумын зааг, Баянмөнх, түймрийн голомт бүхий Баян-Адарга, Дадал, Норовлингийн чиглэлд үүл угтаж гараад ажиллагаа явуулахад бэлэн байдалд байгаа аж. 

 


Мөн түймрийн гамшиг хамгийн ихээр нүүрлээд буй Хэнтийн Дадал, Норовлин, Дорнодын Баян-Уул сумын нутагт 2-3 экспедиц очоод үүл хүлээж байгаа аж.

 

 

Тэдний тооцож буйгаар өнөө шөнөдөө дээрх нутаг дэвсгэрт үүлэнд нөлөөлөх бололцоотой юм байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
ugaasaa boroo orj l bshdee:
boroo orj baihad
2015-05-01
baiglaraaa shde:
asuudalgui biagalaraa shdeee ok 10 hongiin umnuus zarlaSAN
2015-05-01
Зочин:
Ugaasaa boroo orj baigaa yum bish uu?
2015-05-01
po:
hytaduud olnoor n mashintai tosoj buudaal yvaad bdiin ble shd tgd owormongol now nogoon bdin ble
2015-04-30