Хорио цээрийн дэглэм тогтоожээ
2015-05-01

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэн боомоор өвчилснийг шинжилгээгээр баталгаажуулж, тус сумын 5,6 дугаар багийн нутагт хэсэгчилсэн хорио цээр тогтоожээ. Тухайлбал тус сумын нутаг дахь Хэрлэн бар хот, Зүүн Данбаяв, Баяннуурын хоолой, Гахай нуурын нутаг дэвсгэрт өнгөрсөн пүрэв эхлэн хорио тогтоож, хөдөлгөөнт болон мотоцикльтой пост ажиллуулж эхэлсэн байна. Хорио цээрийн бүсээс мал амьтан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан бөгөөд голомтын бүсийн хүн амд боом өвчний үзлэг хийж, сэжиг илэрсэн малчны болон хөрш зэргэлдээх малчдын малд вакцинжуулалт хийхээр болжээ.

Shuud.mn
Сонин хачин