Элчин сайдад “Найрамдал” медаль гардуулав
2015-05-01

Гэрэл зургийг MPA.MN БНПУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд Тадеуш Хомицкийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнасныг гардуулав.


Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн уг шагналыг гардуулж хэлсэн үгэндээ Т.Хомицки БНПУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайдын үүргийг идэвх, санаачлагатай гүйцэтгэн, хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв.

 

Элчин сайд Т.Хомицки БНПУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайдаар 2010 оноос хойш ажиллаж буй бөгөөд энэ оны 6 дугаар сарын сүүлээр эх орондоо бүр мөсөн буцна.

Shuud.mn
Сонин хачин