Нэвтрүүлгийн үеэр гэнэт цочоожээ

Жүжигчин Скарлет Йохансон “ELLEN” шоуд оролцжээ. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард амаржсан бөгөөд үүнээс хойш ганц ч удаа хэвлэл болон нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгөөгүй билээ. “ELLEN” шоуны хөтлөгч Эллен удаа гуйсны эцэст жүжигчин бүсгүйг зөвшөөрүүлж чадсан байна. Жүжигчин бүсгүйг өчигдөр дэлгэцнээ гарсан шинэхэн нэвтрүүлэгтээ оролцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шоуны үеэр хөтлөгч “Йохансон айж, цочиход бэлэн үү” гэж хэлжээ. Энэ үеэр жүжигчин арагшаа харахад “Avengers” кинонд хамтран тоглосон Крис Эванс түүнийг цочоожээ.
Крис “Avengers” хэмээн орилоход Йохансон маш чангаар хашгирсан байна. Йохансон “Ээ бурхан минь. Анх удаагаа л ингэтлээ цочиж үзлээ. Үнэхээр аймаар. Гэнэтийн сэтгэл хөдлөл миний зүрхийг өвтгөлөө” хэмээн хэлжээ. Тэрбээр “Крис бид хоёр нөхөрлөөд 17 жил болж байна. Их урт хугацаа шүү. Түүнийг ингэж харна гэж зүүдэлсэнгүй. Саяхан уулзсан мөртлөө их санажээ” гэсэн байна.
Тэд “Avengers” хамтдаа гол дүрийг бүтээснээс гадна 2005 онд дэлгэцнээ гарсан “Хүүхэд асрагч” кинонд тоглож, хэсэг хугацаанд үерхэж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ