Ялалтын баярт Ким Чен Ун оролцохгүй
2015-05-01

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун анхны айлчлалаа ОХУ-аас эхлүүлж, энэ сарын 9-нд Москва хотноо зохион байгуулагдах Ялалтын 70 жилийн ойн баярт оролцож, Ерөнхийлөгч Путинтэй уулзана хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан. Тэрбээр мөн өнгөрсөн сард “KCNA” агентлагт “Орост очно” хэмээн мэдэгдсэн удаатай билээ. Ялалтын баярт Ким Чен Ун оролцохгүй хэмээн Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн тухай  “www.dailymail.co.uk” уламжлав. Тэрбээр “Ким Чен Ун бидний саналаас найрсагаар татгалзсан” гэж хэлжээ.  

 

“Удирдагч Москвад ирвэл Путин Хойд Солонгост хөрөнгө оруулалт хийнэ” гэж Песков өмнө нь мэдэгдсэн байсан билээ. “AFP” агентлаг өчигдөр Ким Чен Уны зарлигаар 15 хүн цаазын ял сонсч, амиа алдсан гэх мэдээллийг нийтэд хүргэсэн юм. “Энэхүү мэдээллийн дараа Путин бодлоо өөрчилж, Ким Чен Унтай уулзахаас татгалзсан” хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

 

Путин 2000 онд Ким Чен Уны эцэг Ким Чен Иртэй Москва хотноо уулзаж байсан билээ. Ким Чен Ир тус улсад долоо хоногийн хугацаатай төрийн айлчлал хийж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kkkkkk:
ene yasan ej oroltsoh gej ..hvn alj ustgaj bgaa ej vvv mongol oros shig hamt bsan yum uuu
2015-05-01
irgen:
manai elbegee enenees doloon door bh gej
2015-05-01