Бритни тоглолтынхоо үеэр унав
2015-05-01

Попын гүнж Бритни Спирс өнгөрсөн оноос эхлэн Лас Вегасын “Planet Hollywood” цэнгэлдэхэд “Piece Of Me” гэх цуврал тоглолтоо хийж байна. Дуучин бүсгүй өчигдөр болсон тоглолтынхоо үеэр тайзнаа унасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Бритни 1999 онд гаргаж байсан “You Drive Me” дуугаа дуулж, бүжиглэж байхдаа хий гишгэж, улмаар тайзан дээр унажээ. Тэрбээр унасан ч дуугаа үргэлжлүүлэн дуулж байсан аж. Харин үзэгчид түүнийг ам барьсан хэмээн буруутгасан байна. Дуучин бүсгүй шагайгаа эвгүй болгосон хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч нь “TMZ” сайтад ярьжээ.

 

Тоглолтын дараа Бритни твиттертээ “Хүнд өдөр байлаа. Тайзан дээр унаж, хөлөө гэмтээв. Дараагийн тоглолтодоо илүү анхааралтай, болгоомжтой байх болно. Баярлалаа. Фэнүүддээ хайртай шүү” гэж жиргэжээ.

 

Бритни 2009 онд “Piece Of Me” дуугаараа урлагтаа эргэн ирсэн бөгөөд 2014 оны хоёрдугаар сараас эхлэн Лас Вегас хотноо тоглолтоо хийх болсон юм. Тэрбээр өнгөрсөн онд зөвхөн Лас Вегас дахь тоглолтоосоо 244 сая ам.долларын цэвэр ашиг олж, хамгийн баян эмэгтэй уран бүтээлчээр шалгарчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин