“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал ажлаа өгчээ
2015-05-01 10:49

Хориод хоногийн өмнө дөө, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Ч.Сайнбилэгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар томилж байв. Тэрээр өчигдөр энэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг Засгийн газарт өгсөн байна. Өөрөөр хэлбэл, өчигдрөөс өөрийн хүсэлтээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг орхилоо гэсэн үг. Ч.Сайнбилэг өмнө нь хүргэн Дэнзэнгийн оронд ЗГХЭГ-ын дарга болж байсан. Өдгөө хүргэн Дэнзэнгийн талаар ноцтой асуудал ихээр “яригдаж”, өөрөө гадаадаас ирэхгүй байгаа. Дараа нь захирал Я.Батсуурь нь баригдаад явчихсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар томилогдсон. Энэ компанийн өмнөх захирал Б.Энэбиш мөн л асуудалд орсон. Баригдаагүй ч Монголдоо ирж чадахгүй байгаа. Энэ утгаараа тэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас эсэн  мэнд мултарсан ганц захирал болж байгаа юм. Өдгөө Тавантолгойн төслийг ид хэлэлцэж байна. Ийм цаг үед ажлаа гэнэт өгсөн нь ямар шалтгаантай нь одоогоор тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: www.polit.mn

 

Б.ДАМДИН

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
гэрээтэй нь танилцаад л шууд айсан л даа гэхдээ хегшин бурхи аргагvй хашир байнаа
2015-05-01
Mash zuv:
Mash zuv shorond orohoos avragdlaa
2015-05-01
Зочин:
Olon ch hun helmegdej baina daa
2015-05-01
Зочин:
Зүгээр нэг хувийн компани-д өгөөд Улс төр оролцоогүй байсан бол юу гэж ийм балай юм болдийн. Гэмгүй хүмүүс
2015-05-01
Зочин:
За нэг ч гэсэн асуудалгүй ажилаа өглөө, 20хон хоног ямар ч олигтой юмгүй буцлаа даа.
2015-05-01
Зочин:
МАХН энэ захиралуудыг л хэрэгтэ хутгаад гүтгээд асуудал гаргаж байгаа байх
2015-05-01
Зочин:
Энэ эсэргүүцээд байгаа нөхдүүд захиралуудыг дандаа хэрэгтэ унагаад байгаан бишүү
2015-05-01