Японы эмч нар 14 дэх жилдээ ажиллана
2015-05-01

Японы “Heart saving Project” ТББ-ын үйл ажиллагаа манай улсад анх 2001 онд эхэлснээс хойш өдгөө 14 жил өнгөрчээ.

 

Өнгөрсөн жилүүдэд ч тус байгууллагын эмч нар нийслэл хот болон 20 аймагт ажиллаж өнөөдрийг хүртэл 4311 хүүхдэд үзлэг оношилгоо хийж 489 хүүхдэд хагалгаа хийж, эмчилжээ.

 

Энэ жилийн хувьд тус байгууллага төлөвлөгөөт оношилгоо, эмчилгээгээ Сүхбаатар, Говьсүмбэр, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод IV, V, IX, XI саруудад хийхээр төлөвлөсөн байна.

 

Дашрамд дуулгахад, Япон улсын зүрхний мэргэжлийн эмч нарын баг УИХ-ын гишүүн Х.Баттулгын дэмжлэгтэйгээр манай улсад ирж, Монголын олон зуун хүүхэд багачуудад зүрхний эмгэгийн оношилгоо эмчилгээг хийдэг аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин