Наомигийн шоу удахгүй цацагдана

“Хар ирвэс” гэгддэг Наоми Кэмпбелл супермодель болох сонирхолтой охид, хөвгүүдийн мөрөөдлийг биелүүлэх зорилготой “I Am Naomi” гэх телевизийн шоу нэвтрүүлгээ гаргахаар болжээ. Шоуны бэлтгэл ажил эхэлсэн бөгөөд Наоми өчигдөр шоуг дамжуулах эрх авсан “NBS” телевизийн удирдлагуудтай уулзсан тухай “TMZ” сайт мэдээллээ.
Зохион байгуулагчдын мэдээлснээр шоуны эхний анги ирэх есдүгээр сард цацагдах аж. Нэвтрүүлэгт оролцох хүсэлтэй 16-25 настай, 170 см-ээс өндөртэй оролцогчдыг бүртгэж эхэлсэн гэв. Наоми тус шоуны санаачлагч болон ерөнхий шүүгчээр ажиллах юм. Түүний ярьснаар шоуны шүүгчээр “Vogue” сэтгүүлийн эрхлэгч асан Анна Уэнтер ажиллана гэжээ.
“I Am Naomi” шоуны хүчтэй өрсөлдөгч Тайра Банксийн санаачилсан “Америкийн шилдэг модель” шоу байх нь тодорхой юм. Тус шоу 2007 оноос эхлэн үзэгчдэд хүрсэн бөгөөд Америкийн хамгийн өндөр рейтингтэй нэвтрүүлгийн нэг билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ